Эрүү эгэмийн хоорондох дөрвөн хуруу зайг хөөмий гэнэ. Иймээс тэр хавьд дуугарахыг хөөмийлөх гэдэг” хэмээн тодорхойлжээ. Монголын бахархал болсон их өвийг хоёрхон өгүүлбэрээр тодорхойлоод өнгөрвөл алдас болох биз. Хөөмийн урлаг, тэр дундаа XX, XXI зуунд хөөмий хэрхэн хөгжиж, баяжиж ирснийг амьдралаараа “би чиж” үлдээсэн хүн бол Дууч овогт Таравжавын Ганболд билээ.
Хөөмийн өлгий гэгдэх Ховд аймгийн Чандмань суманд төрж, 10 настайгаасаа хөөмий заалгасан тэрбээр энэ цагийн хамгийн шилдэг хөөмийч байсан юм. Тэрбээр 1988 онд хөөмийн анхны курст багшилснаас хойш хэчнээн хүнд заасныг хэлэхэд бэрх. Хамгийн сүүлд хөөмий суурьшиж, хөгжөөгүй Хэнтий аймгийг зорьж шавь нараа бэлтгэснийг нь бодохоор бахархалтай. Хийж бүтээсэн уран бүтээл, шавь нараа үлдээгээд хорвоог орхисон эрхэм хүнийг эргэн дурсаж байна.
УДАМ ЗАЛГАМЖИЛСАН “ДУУЧ”-ИЙНХАН
Нутаг усандаа алдар тай дууч Сэрээтэр бол Т.Ган болдын өвөө юм. Угаас Чандмань сумынхан багаасаа л хөөмий сурч, Дундговийнхон нийлээд шу ран хайлдаг шиг нэг гэртээ цуглаад хөөмийлдөг байжээ. Харин Т.Ганболд агсны ах нь Ховд аймгийн Хөгжимт драмын театрын дуучин байв.
Түүний хөвгүүд ч өдгөө мэргэжлийн хөөмийчид болоод байгаа. Т.Ганболдын ууган хүү Г.Балжинням 16 настайгаасаа, бага хүү Г.Нямдорж нь долоон настайгаасаа хөө мийлсөн аж. Таравжавын хүүхдүүдийн дунд есөн хөөмийч бий. Тэдний ахмад нь төдийгүй зааж сургасан багш нь Т.Ганболд.
ГУРВАН ЖИЛИЙН АЛБЫГ ЗУРГААН САР ХААВ
Бага наснаасаа хөөмийлж, ур чадвараа байнга хөгжүүлж байсан учраас тэрбээр нутгийнхаа авьяастнуудын нэгд зүй ёсоор багтдаг. Тиймдээ ч бага залуудаа Монголын радиогийн эфир дууссаны дараа цацагддаг “Ховд аймгаас ярьж байна” нэвтрүүлэгт “Буянт гол” дууг найрал дуутай хоршин хөөмийлж, гэргий Р.Рина нь шүлэг уншдаг байжээ. Улмаар үйлдвэрчний эвлэлийн 50 жилийн ойг тохиолдуулан Ховд аймагт болсон тоглолтод амжилттай оролцож, яамны урилгаар нийслэлд зохион байгуулсан тоглолтод хөө- мийлжээ.
Үүнээс хоёр сарын дараа цэрэгт явж, гурван жил хаадаг албыг авьяасынхаа ачаар зургаан сар болгон товчилж, Бүх цэргийн дуу бүжгийн дуучин, хөөмийч болсон гэдэг. “Жаран хар”- ын нэг болсон нь түүний амьдралыг ардын урлагтай бат бөх гагнаж өгчээ. Бүх цэргийн дуу бүжгийн чуулгад зургаан жил, Ардын дуу бүжгийн чуулгад 10 гаруй жил ажиллаж, “Түмэн эх”, Морин хуурын чуулгатай уран бүтээлээ холбож явсан тэрбээр 1980-1990-ээд онд эх орноо төлөөлөн гадаадад ардын урлагаа сурталчилдаг хуруу дарам цөөн хүний нэг байв.
МОНГОЛ ХӨӨМИЙН ХОЛБОО АЯЛГУУГ САНААЧЛАГЧ
Хөөмийн дөрвөн өнгийг нэгэн зэрэг эгшиглүүлж холбоо аялгуу хэмээх шинэ төрлийг бий болгосон хүн бол Т.Ганболд. Өдгөө холбоо аялгуу нь хөөмийчдийн сүлд дуулал болжээ. Монголчуудыг Японд сүмочид алдаршуулсан гэж манайхан эндүүрдэг. Гэтэл хөөмийч Т.Ганболдын холбоо аялгууг сонссон Наран улсынхан түүний бие, хоолойг судлах хүсэлт удаа дараа тавьж байжээ.
Тухайн үед нийгэм өөр байсан учраас тэр бүр дураараа зөвшөөрөл өгөөд судалгаанд нь оролцох боломж байсангүй. Хожим нь 1990 оноос хойш тэрбээр Японд очиж судалгаанд оролцсон юм билээ. Мэргэжилтнүүд түүнд сансрын нисэгчийнхтэй төстэй хувцас өмсүүлж хүзүүнд нь зүү тавьж байгаад хөөмийлүүлжээ. Гэхдээ Монголын ардын урлаг Монголдоо л үлдэх ёстой гэсэн хатуу зарчимтай тэрбээр судалгаанд орол цохдоо дутуу амьсгаагаар буруу хөөмийлж үзүүлснээ хожим нь дурссан байдаг. Дэлхийн ардын урлагийн их наадмын хошой алтан медальтай хөөмийч тэрбээр ОХУ-ын Их театрт тоглож, Францын олон улсын ардын урлагийн музейд уртын дуучин Н.Норовбанзадын хамт дуугаа бичүүлж байснаас гадна социализмын үед монголчуудын хөл тавих эрхгүй байсан олон орноор аялан тогложээ.
ХӨӨМИЙН АНХНЫ КУРС 1988 ОНД ХИЧЭЭЛЛЭЖЭЭ
Урлаг судлаач Ж.Бадраа болон Монголын урлагийн ажилтны холбооны санаачилгаар морин хуур, уртын дуу, хөөмийн анхны курс 1988 онд хичээллэжээ. Тухайн үед анхны хөөмийн багшаар Т.Ганболд ажиллаж М.Алтангэрэл, Б.Одсүрэн, Г.Балжин ням, Т.Гэрэлцогт, Б.Баттөмөр, Б.Амартүвшин, Д.Хос баяр, С.Нямсүрэн нарын хөөмийчийг сургажээ. Тэрбээр амьсгааны хуваарилалтыг зөв авах, гаргахад анхаарлаа хандуулж, хүн хэрхэн өөртөө түвэггүйгээр өргөн цараатай, зөв хөө- мийлөх арга ухааныг заадаг байв.
Т.Ганболд олон жил зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадтай хамтран ажиллаж түүний дуулахыг даган хөөмийлсөөр ур чадвараа ахиулсан гэдэг. Тиймдээ ч хожим нь “Мандухай сэцэн хатан” уран сайхны кинонд хөөмийлөхөд нь Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай “Чи “до” хүртэл дуугарлаа” хэмээн магтаж байсан аж.
ЭГЭЛ ДАРУУ НЭГЭН
Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Т.Ганболдыг 2004 онд БСШУ-ы сайд утга соёлын өвийг ур чадварын өндөр төвшинд өвлөсөн Монголын авьяастнуудын жагсаалтад бүртгэж, батламж гардуулжээ. Харин мэргэжил нэгтн үүд болон шавь нар нь түүнийг гавьяат байх ёстой хүн хэмээн ярина.
Гэсэн ч угаас даруу хүн болохоор Т.Ганболд гуай “Намайг ард түмэн нэрт, алдарт гэж өргөмжлөн ярьж, хайрлаж байхад хангалттай” хэмээн ярьдаг байж. Түүнчлэн нэг удаа сурвалжлагч “Өөрөөрөө бахархаж, тоох үе олон тохиосон уу” гэж асуухад “Бахархах үе олон гарсан ч биеэ тоож шалиагүй ээ. Аатай байх үедээ өөрийгөө тоогоод хөөрүү сэтгэлээр Монголд надаас сайн хөөмийч байхг үй гэж ярьж чаддаг байсан бол би өдийд их дээшээ явах байсан байх. Харин ардын урлагийнхаа өв сангаас сурч хөгжүүлэн дэлхийд сурталчлахад амьдралаа зориулс наараа бахархдаг” хэмээн хариулсан байдаг.
Г.БАЛЖИННЯМ: ХӨӨМИЙГ МӨНГӨ ОЛОХ ХЭРЭГСЭЛ БОЛГОХГҮЙ БАЙХЫГ ААВ МИНЬ ЗАХИДАГ БАЙСАН
-Таны аав “Мандухай сэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” уран сайхны кинонд хөөмийлсөн гэсэн. Мөн театр, чуулгын тайзнаа тоглосон жүжигт хөөмийлж байв уу? -ҮДБЭЧ-д тоглодог байсан “Тоорой банди” жүжигт дуулж хөөмийлдөг байсан. -Аавынхаа зан аашийг тодорхойлооч? -Даруу төлөв хүн. Хүн хүнээрээ байх хэрэгтэй гэж захихын зэрэгцээ ирээдүйд ямар ч явж болно, хэн байснаа бүү мар. Уул, ус, байгалиа шүтэж бай гэдэг байсан. -Хамгийн сүүлд 2009 онд бие даасан тоглолтоо хийжээ? -Уг нь энэ жил хийх байсан ч түрүүлээд хийсэн.
Харин энэ зун бид хоёр баримтат киноны зураг авах ажилд явахаар төлөвлөөд байлаа. Гэхдээ энэ ажлыг орхилгүй үргэлжлүүлэх болно оо. -Аавынхаа ур чадварыг ямар бүтээлээр нь үнэлдэг вэ? -Т.Сундуй багшийг залгамж лан гарч ирсэн хөөмийч нь миний аав. “Бурхан халдуны дуулал” зохиолыг аав шиг хөөмийлөх хүн одоо хэр нь гараагүй байна. Мөн “Хойд нутгийн хавар” гээд япон дууг аав чадварлаг хөөмийлдөг бай сан. -Ирээдүйн хөөмийчдөд юуг чухалчлан захидаг байсан бэ? -Манайхан хөөмийг мөн - гө олох хэрэгсэл болгон буруу замаар хөгжүүлэх гээд байдаг талтай. Тиймээс хөөмийн стан дартыг алдуулал гүй, мөн - гөний төлөө улайрахгүй уран бүтээлч сэтгэлтэй байхыг захисан.
Р.РИНА: НААДМААР МИНИЙ ХАНИЙН ХӨӨМИЙ ЭГШИГЛЭСЭН
-Танай хүн олон чуулгад зэрэг ажилладаг байсан учраас гэртээ ирэх завгүй гүйдэг байсан уу? -Морин хуурын чуулгатай тоглочихоод “Түмэн эх” рүү гүйнэ. Заримдаа хувцсаа мартана. Би гутлыг нь бариад л гүйнэ. Хөгжилтэй дурсамж олон бий. Бид үргэлж л хамтдаа байдаг байлаа. Ямар ч тоглолтоор хаашаа ч явсан “Хоёулаа хамт явъя” гэдэг байсан. -Та одоо ч ханийнхаа үүсгэн байгуулсан “Хөх толбот” сургалтын төвийг ажиллуулж байгаа юу? -Тийм ээ. Миний нөхрийн шавь нар нь мэргэжлийн хөөмийчид. Тэгэхээр цаашид ч байнга хичээллэх болно.
Бид анх 2002 онд “Хөөмийн гайхамшиг” сургалтын төвөө нээсэн. Нөхрийн маань шавь 57 настай нэг хүн саяхан Ардын урлагийн их наадамд шалгарч өргөмжлөл хүртээд “Багшдаа үзүүлэх гэсэн юм” гээд ирсэн. Зарим хүн зуурдаар нас барсныг нь мэдээгүй болохоор утас руу залгаж асуудаг. Харин энэ жилийн наадмаар Ерөнхийлөгч индэрт гарч үг хэлэхийн өмнө болон Д.Сосорбарам шүлэг уншиж байхад миний ханийн хөөмийлсөн аялгуу явж байхаар нь тун их баярласан. Бүтээсэн зүйлтэй, бахархал төрүүлэм эрхэм хүний тухай сайныг дурсах хүн олон байлаа. Тэдний зүрх сэтгэлд шингэсэн хөөмийч багшийн дүр хэдэн зуунаар мөнхөрч, Монголын хөөмийн урлаг дэлхий дахинаа түгэн алдарших биз ээ.
Ж.Солонго