Хана дагуулан өрсөн будаг, саравчтай малгай, эвдэрхий мотоцикль. Жинлүүр, дэн, түүний бүтээлүүд. Энэ бол орчин үеийн урлагийн “Хөх нар” төвийн тэргүүн, зураач Д.Батзоригийн урлан. Тойрог дүрс, дэнлүүний тортог, сонины цаасаар хийсэн түүний ажлууд. Зарим хүний хувьд хялбар санагдахыг үгүйсгэхгүй. Гэхдээ тэрхүү бүтээл туурвих санааг хэн хүссэн нь олж чадахгүй. Үүнд л түүний бүтээлийн үнэ цэнэ оршино.
-Урландаа яагаад эвдэрхий мотоцикль тавьсан юм бэ?
-Их дэлгүүрт үзүүлэнгээр ирсэн энэхүү мотоциклийг аав 6200 төгрөгөөр худалдан авч байж. Би нэг удаа унаж яваад уруулаа сэтэлчихсэн юм. Үүнийг хоёр жилийн өмнө Сүхбаатар аймгаас авчирсан. Одоо моторыг нь олоод асаана гэж бодож байна. Эсвэл бүтээл болгоод “хариугаа авна” даа.
-Малгай цуглуулдаг юм уу?
-Тэргүүндээ тавьдаг зүйлээ хаях эвгүй шүү дээ. Хүний тэргүүн толгой, толгойн дээр тэн гэр байдаг. Сүүлдээ цуглуул даг болчихдог юм билээ.

-Таны бүтээлд олонтаа давтагддаг тойрог дүрс юуг бэлгэддэг вэ?
-Би 2007 онд Урчуудын эвлэлийн хороонд бие даасан үзэсгэлэн гаргахаар бэлдэж байв. Өөрийгөө эвдэж, дотоод орон зайгаа гаргаж ирэхийн тулд шинэ зүйл хайн, биеэ дайчилсан. Урьд нь зурж, хийж байсан ажлаасаа татгалзахыг хичээсэн. Тэрнээс нэг жилийн өмнө нар хиртэхийг зурагтаар харах үедээ бүтэн, хагас хиртэлтийг дүрсэлсэн хоёр этюд хийсэн байв. Үүнийгээ үргэлжлүүлээд 20 орчим тойргийг дүрсэлж зурсан. Тэр жилийн намар нь Орос, Францын хоёр урлаг судлаач Санкт-Петербургт үзэсгэлэнгээ гаргах санал тавьснаар тойрог дагнан зурах болсон доо. Хоёр жилийн өмнө Занаду арт галерейд тойргоос бүрдсэн үзэсгэлэн гаргасан. Тойрог буюу хүрд монголчуудын хувьд бэлгэ дэлтэй дүрс. Зөвхөн монголчууд гэлтгүй хүний амьдрал, үйл явдал угаасаа тойрог дунд өнгөрдөг шүү дээ.
-Бүтээл туурвих явц хэрхэн өрнөдөг вэ?
-Ямар агшинд надад юу мэдрэгдэж байна вэ, тэр үед л бүтээл төрдөг. Тэрнээс биш би зөвхөн тойрог зурдаг гээд улиг болтол давтах хэрэггүй. Бүтээл бол тухайн мөчид төрсөн сэтгэгдэл, мэдрэмж. Жишээлбэл, миний “Хүн ба байгаль. Байгаль ба Базо” бүтээл байна. “Land art biennal-Mongolia 360”-д оролцсон уг бүтээлд байгалийг Базогоор дамжуулан гаргахыг зорьсон. Газарт гурван хаалга суурилуулсныг хүмүүс монгол уламжлал уу, шашны бэлгэдэл үү гэж асуудаг. Миний бодлоор урлагт ша шин, ёс заншил хамаагүй. Энэхүү гурван хаалга нь гурван хүнийг төлөөлж байгаа юм. Эхний хаалганд ус бий. Хүний биеийн 70 хувь нь ус гэдэг шүү дээ. Хоёр дахь хаалганд амьтны яс байгаа. Ямар ч амьтан зайлшгүй нэг зүйл идэж байж амьдарна. Тэрхүү идшийг нь ясаар төлөөлүүлсэн. Сүүлийн хаалганд гутал, хувцас, нүдний шил, аяга, халбага гээд хү ний хэрэг цээний зүй лийг хийсэн. Өөрөөр хэлбэл, тэдгээр эд зүйл байхгүй бол хүний амьдрал хэцүү болно гэдгийг харуулсан. Яагаад хаалгыг газарт хэвтүүлсэн гэвэл хүн, байгалийн холбоог илэрхийлсэн. Бид өдөр ирэх тусам бай галиасаа холдож байна. Гэтэл хүмүүс байгальтайгаа хүйн холбоотой.
-Гаднын үзэгч, монгол үзэгчдийн ялгаа юу вэ?
-Газар тэнгэр шиг ялгаатай. Манайхан одоохондоо мөнгө, эд баялгийг хэт шү тэж, урла гийг төдийлэн ойшоодогг үй юм шиг санагддаг. Гэхдээ энэ бол цаг хугацааны асуудал биз.
-Танд бүтээл туурвих сэдэл төрүүлдэг зүйл юу вэ?
-Янз бүр дээ. Энэ тохиолдолд би ихэвчлэн “Тэнгэр хардаг” гэж хариулдаг. Санаагаа гэнэт олдог хүн байна. Удаан бодсоны эцэст зурдаг хүн ч бий. Миний хувьд тийм юм хийнэ гэсэн тодорхой төсөөлөлтэй байдаг.
-Яагаад зураач болохоор шийдэв?
-Аав маань нягтлан бодогч мэргэжилтэй ч урлагт тун элэгтэй байсан юм. Биднийг бага байхад “Та нар урлагийн хүн болно” гэдэг байв. Миний том ах Батхүү зураач, дүү Батхолбоо маань ч барималч болсон. Тэгэхээр цаа наасаа хувь зохиол бай сан болов уу. Би дунд сургуулиа төгсөөд “Сэтгэмж” дизайны сур гуульд орж, нэг жилийн дараа Дүрслэх урла гийн дээд сургуульд элссэн юм. Нэг их зоволгүй зураач болсон.
-Та түрүүнд өөрийгөө эвдэхээр шинэ гарц хайсан нь тойрог гэж хэлсэн. Одоо өөрийгөө дахин эвдэхийг хүсдэг үү?
-Эвдэх гэдгээс илүүтэй өөрийгөө чөлөөлөх гэж хэлбэл онох байх. Тогтсон нэг хэв загвараас тойрч, өөр зүйл хийхийг хүссэн маань энэ.
-Яагаад сониноор малгай хийгээд өмсчихсөн юм бэ?
-2008 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуультай давхцуулан “Хөх нар” төвөөс “Урлагийн нам” үзэсгэлэн зохион байгуулсан. Тэр үеэр зураач С.Машбат ахыг “Урлагийн нам”-аас нэр дэвшүүлж, Ё.Далх-Очир ах үгэн инстоляци хийж, би тархи угаалтыг илэрхийлж сониноор малгай хийсэн. Өөрөөр хэлбэл, энэ нь public art буюу нийгэм тэй харьцах урлаг байсан. Тухайн үед хүмүүс цочирдон сонин байдлаар үзэсгэлэнг хүлээн авсан. Зураачид нам байгуулсан юм уу, энэ сонгуулийн сурталчилгаа юу гээд л. Хэрвээ жирийн үзэсгэлэн байсан бол хэн ч орж ирэхгүй дээ. “Мөнгө өгч байгаа юу” гэж асуух хүн ч байв. Цаасан малгайгаар инстоляци хийж, “Та саналаа өгсөн бол цаасан малгай өмсөнө үү” гэх бичиг байрлуулсан. Сонгууль өгсөн, өгөөгүй бүх хүн, улстөрчид хүртэл цаасан малгай өмсс өнтэй адил. Тэгвэл Ё.ДалхОчир ах “Бидэнд Тавантол гой, Оюутолгой байна. Толгойгоо ухацгаая” гэж бичсэн. Үнэндээ бол тархиа ашиглая, хувь хүн бүр өөрийн толгойд найдаж амьдаръя гэсэн үг.
-“Хөх нар” төвийн зураачид бие биедээ хэрхэн нөлөөлдөг вэ. Таны хувьд эндээс юу олж авсан бэ?
-Манайх одоогоор 30 гаруй гишүүнтэй. Монголд орчин үеийн урлагийн төв ховор байдаг. Бид энд нэгдсэнээр өөрсдийн үзэл санааг нэгтгэж, жинхэнэ урлагийг бүтээх зорилготой. Миний хувьд “Хөх нар”-д нэгд сэ нээр өөрийнхөөрөө байх, өөртөө үнэнч байхыг ойлгосон.
-Утаа тортог таны зургаас олон харсан. Утаа таны хувьд юуг илэрхийлдэг вэ?
-Утаа бол монгол амьдралын нэг хэсэг. Өвлийн улиралд хоолой хор соод явах ч аргагүй байдаг шүү дээ. Гэхдээ би утааг эерэг талаас нь харуулахыг зорьсон. Би аргалын утаа үнэртэж, хөдөө өссөн хүн. Нүүдэлчдийн хувьд утаа тааламжтай, сайхнаас гадна галыг ариун гэж үздэг. Эрт үед монголчууд тогооны хөөг хусаж эм тан хийхээс гадна яс хугарсан хүнд уулгадаг байсан. Муу утаа гэж байхгүй, муу соёл иргэншил л гэж бий. Америк, Япон, Хятад ч утаатай л байсан. Тэд асуудлаа шийд чихээд байхад манайхан яагаад чадахгүй байгаа юм бэ
-Урлаг харгис гэдэг. Хэрвээ тийм бол тэрхүү харгислалыг та хэзээ мэдэрсэн бэ?
-Би урлагийг харгис гэж огт боддоггүй. Цээж өвчтэй зарим хүн л тэгдэг байх. Магадгүй хүн бүр өөр байх. Миний хувьд аль болох энгийн, тайван, юунд ч сэтгэл хангалуун байхыг хүсдэг.
-Сүүлийн үед ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Гадагшаа явж үзэсгэлэн гаргаж магадгүй. Гэхдээ хараахан шийдээгүй байгаа. “Цаг нь болохоор цай буцална” гэдэг. Цай нь буцлаагүй байхад яарч адгах хэрэг байхгүй.
Б.ЭГШИГЛЭН