Монголын дуучин дуурийн эх орон Италид алдарт “Эрвээхэй хатагтай”-г амилуулах урилга авчээ. Соёлын тэргүүний ажилтан дуучин Э.Саран Итали явахын өмнө эх орондоо ирээд байхад нь уулзаж, ярилцлаа. Тэрбээр АНУ-д сурахын хажуугаар уран бүтээлээ туурвиж байгаа бөгөөд алдарт “Карнеги Холл”-д бие даасан тоглолт хийсэн анхны монгол дуучин болов.
-Эх орондоо амрахаар ирэв үү, ажлаар уу?
-Нутагтаа ирж амрахын хажуугаар хэд хэдэн тоглолтод оролцлоо. Н.Жанцанноровын ая, Ш.Гүрбазарын үг “Монгол хүн та” дуундаа клип хийлгэсэн. Ер нь ажил, амралт хослууллаа.
-Та Италид урилгаар дуулах гэж байгаа. Италичуудын хараанд яаж өртөв?
-Өнгөрсөн оны есдүгээр сард Италийн Флоренц хотод дуурийн дуулаачдын уралдаанд материалаа явуултал арван хоёрдугаар сард болох хоёр дугаар шатны шалгаруулалтад оролцоно уу гэж дуудсан. Тэгээд уралдаанд оролцонгоо Италид амаръя гээд гэр бүлээрээ Италийг зорьсон. Аялах төлөвлөгөөтэй байсан болохоор дуулчихаад л дараагийн хот руугаа явчихсан. Гэтэл араас и-мэйл илгээж, Ж.Пуччиний “Эрвээхэй хатагтай” дуурийн гол дүр Чио Чио Санд дуу лах болсныг мэдэгдсэн. Эхлээд тэр и-мэйлийг уншаад нүдэндээ ч итгээгүй. Гэрийнхэн маань ч бөөн баяр болсон. Тэгээд Италийн тал над руу удир даачийнхаа гарын үсэгтэй урилгыг гэрээний хамт илгээсэн. Гэрээнд гарын үсэг зурснаар ямар хотод очих, ямар буудалд байрлах, визээ ямар ангиллаар авахаа тохиролцох гээд ажил өрнөсөн. Их олон захидал бичилцсэн дээ.
-“Эрвээхэй хатагтай”-д дуулах бэлтгэлээ хангачихсан уу?
-Би байнга бэлтгэлтэй байгаа. Италид очоод хамт дуулах дуучидтайгаа нийлэх л чухал байна.
-Хэзээ Италийг зорих вэ?
-Өнөө маргаашгүй явах гээд л байна.
-Дуулах авьяасыг хэнээс өвлөсөн бэ. Удамд тань дуулдаг хүн байв уу?
-Бүжиглэдэг хүн байснаас дуучин байгаагүй. Гэхдээ миний мэдэхгүй дээд үед маань ямар сайн дуучин байсныг би мэдэхгүй шүү дээ. Одоо бол хамаатнууд дундаа би ганц дуучин нь.
-Багадаа ямар охин байв?
-Урлагт дуртай охин байлаа. Хичээл тарангуут гэртээ ч харилгүй сурагчийн дүрэмт хувцастайгаа дуурь, балет үзчихдэг байсан. Хамт үзэх хүүхэд олдохгүй болохоор нь “Болор цом” наадмыг ганцаараа үзэж байсан удаатай. Урлаг соёлын арга хэмжээнд их оролцдог, урлагийн тоглолт үзэх дуртай байжээ. Би 1985 онд арван жилийн 17 дугаар сургуулийг төгссөн.
-СУИС-д нэлээд хожуу орсон гэж сонссон?
-Урлагт хожуу хөл тавьсан. СУИС-д 25 настайдаа элсэж, 30 настайдаа дуулж эхэлсэн. “Оройхон гараад ширүүхэн дарна” гэдэг шиг л явж байна. Дуурийн театрт 2000-2004 онд ажиллаад АНУ явсан. АНУын Вашингтон Ди Си хотод амьдарч, Жонс Хопкинсийн их сургуулийн Пийбоди консерваторид магистр хамгаалахаар суралцаж байна. Манай сургууль Америкийн хөгжмийн анхны их сургууль төдийгүй дэлхийд дээгүүрт жагсдаг нэр хүндтэй сургууль. Олон улсын жишигт нийцсэн хөгжмийн өндөр боловсрол олгодгоороо алдартай. Концертийн таван танхимтай, Жорж Пийбоди болон Артур Фридхайм гэсэн хоёр том номын сантай их сургууль. Манайхаас анх дуучин Ж.Болормаа энэ сургуулийг 2005 онд төгссөн. Би Монголоос суралцаж байгаа хоёр дахь оюутан.
-Таныг “Чингис хаан” дуурьт сайн дуулсан. Монголдоо нэрд гарах гэж байх үедээ Америк явчихсан гэдэг юм билээ?
-ДБЭТ-т ажиллаж байхдаа Ж.Безегийн “Кармен” дуурийн Фраскита, Отто Николайн “Винд зорын овжин авхай нар” дуу рийн Анна, Төрийн соёрхолт хөгж мийн зохиолч Б.Шаравын “Чингис хаан” дуурийн Хадаан зэрэг нэлээд хэдэн томоохон дүрд дуулсан. Хадааны дүрдээ их хайртай. Жижигхэн атлаа их хөдөлгөөнтөй, жүжиглэл шаард сан, нэлээд чимхлүүр ажил орсон дүр байгаа юм. Тухайн үед сайн дууллаа гэж магтагдаж байлаа. Ид дуулах үе дээ Америк руу явчихсан даа. Гэхдээ би Америкт амьдарч байгаа ч монголчууддаа уран бүтээлээ толилуулсаар байгаа шүү дээ. 2009 онд ДБЭТ-ын тайз аа тавьсан Ж.Пуччиний “Эрвээхэй хатагтай” дуурийн Чио Чио Санд дуулсан. Сая ирээд хэд хэдэн тоглолтод оролцлоо.
-Өнгөрсөн жил та “Карнеги Холл”-д тоглолтоо хийсэн. Тэр том гүрэнд уран бүтээлийн өөрийн гэсэн жимээ олжээ?
-Тэнд очоод зүг чигээ олох гэж хэсэг завсарласан. Тэгээд 2007 оноос хойш жил бүр уран бүтээлээ эрчимтэй хийж бай гаа. Өнгөрсөн жил НьюЙоркийн алдарт “Карнеги Холл”-д бие даасан уран бү- тээлээ толилууллаа. 2011 онд Хампердинкийн “Хансел Гре тэл хоёр” дуурийн эхийн дүрд, мөн Равелийн “Зүггүй хүү ба шидэт зүүд” дуурийн Бержеред дууллаа. Ер нь зүгээр суудаггүй, байнга л тог лолттой байгаа. Өнгөрсөн хугацаанд том жижиг нийлсэн зуу шахам тоглолтод оролцсон байна билээ.
-АНУ-д нэлээн удаж байгаа байх аа. Эх орноо хэр санадаг вэ?
-Долоон жил болж байна. Гадаадад удаан амьдрахаар Монголынхоо бүх зүйлийг санах юм. Хүн их сонин. Манайхан “Хавар болохоор шороогоор шуурдаг. Манай хот шороо ихтэй” гээд л хотоо муулдаг. Би ч тэдний нэг байлаа. Америкт битүү зүлэг тарьж, зам зассан бо лохоор манайх шиг шороо бо сохгүй. Гэтэл хаа нэг шороо пур хийхийг харахад их дотно санагдаж, эх орноо санадаг. Нөгөө муулаад байсан шо роогоо хүртэл санадаг юм билээ. Боломж л гарвал наашаа зүтгэдэг. Жил бүрийн зун ирж амардаг. Зарим жилд хоёр ирчихдэг.
-Монголд ирэхэд өөрчлөгдсөн, нүдэнд туссан зүйл юу байв?
-Ирэх бүрт хөгжил дэвшил “мэдрэгддэг”. Манай залуус маш сайн ажиллаж байна. Хүмүүсийн ухамсар, соёл дээшилсэн байна. Замд машин түгжрээд зогсож байхад дуут дохио хангинуулаад байдаг нь харьцангуй багасаж, нэгийгээ хүлээж, урдуураа оруулдаг болж. Энэ нь сайхан санагдсан.
-Монголдоо хэзээ бүр мөсөн буцаж ирэх вэ?
-Сэтгэл, зорилго бол наашаа л байгаа. Ямартай ч сургуулиа төгсөөдхөе. Би хотоос зайдуу хашаа байшинд, ха шаандаа хүлэмж барьж, ногоо тариад, гахай тахиа үржүүлэн санаа амар амьдрахыг мөрөөддөг. Өөрөө хөдөлмөрлөж тарьсан ногоог идэхэд цаанаа л амттай, сайхан шүү дээ. Америкт би хашаандаа ногоо тарьдаг юм.
-Хуримаа хийсэн гэж сонссон. Гэр бүлийнхээ хүнийг танилцуулаач?
-Америк хүнтэй гэрлэсэн. Нөхөр маань сэтгүүлч, сонинд ажилладаг. Өнгөрсөн жил бид Монголд ирж хуримаа хийсэн. Зун ирсэн болохоор хүмүүс амраад хөдөө, гадаа явчихсан байсан. Найз нөхөд, ах дүү нарынхаа хүрээнд даруухан тэмдэглэсэн. Театрынхан маань ирж баяр хүргэсэн.
-Нөхөртөө та Монголд амьдрах талаар ярьсан уу?
-Би нөхөртэйгээ танилцсан үеэсээ л энэ тухай хэлсэн. “Би монгол эмэгтэй. Монгол морь нутаг руугаа гүйдэг юм чинь монгол хүн нутаг руугаа гүйхгүй байна гэж үгүй. Тийм учраас надтай амьдарна гэвэл Монголд л амьдарна шүү” гэж гэрлэх санал тавихад нь хэлсэн. Манай хүн үүнийг зөвшөөрсөн учраас гэрлэсэн. Нөхөр маань Монголын талаар сонирхож, мэдээлэл цуглуулдаг, монгол хэл сурч байгаа. Бичиж байгаа зүйлдээ Монголын тухай их оруулдаг. Би ч бас Монголын талаар бичихийг зөвлөдөг. Гайхалтай түүх соёлтой, сайхан байгальтай орон гээд л эх орныг минь магтдаг юм. Өнгөрсөн жил ирэхдээ дэвтэр дүүрэн юм тэмдэглэж аваад явсан. Түүгээрээ томоохон нийтлэл бичнэ гэдэг юм. АНУ-д Монголыг сонирхоод эхэлчихсэн шүү дээ. Асуулт хариултын нэвтрүүлэгт Монголын тухай асуулт их ордог. Түүнийг нь манай нөхөр үзэх дуртай
-Бүсгүйчүүдээ гаднын хүнээс харамлах хандлага манайханд байдаг.
-Хүмүүс янз бүрийн өнгө аясаар ярьдаг л даа. Нэг хэсэг нь шүүмжлэлтэй хандаж байхад нөгөө хэсэг нь байх үзэгдэл гэдэг. Миний хувьд нэг их эмзэглээд байдаггүй. АНУ-д очоод америк хүнтэй гэрлэсэн монгол бүсгүй олныг харсан. Монгол бүсгүйчүүд хань даа халамжтай, ухаантай. Ямар ч гэсэн нөхрөө Монголд элэгтэй болгож чаддаг, монгол хэл сургадаг. Тэдний зарим нь Монголд хөрөнгө оруулж байна. Тийм жишээ олон.
-Нөхөртэйгээ хэрхэн танилцаж байв?
-Манай нөхөр сонгодог урлагт дуртай. Бид дуурь үзэж байгаад танилцсан.
-Тэгвэл таны хамгийн сайн сонсогч, фэн байх нь ээ?
-Тийм шүү. Намайг дуулуулах дуртай, бүх талаар дэмждэг. “Чи илүү том амжилтад хүрч чадна” гэж надад урам хайрладаг. Өнөөдөр ар талаа нөхөртөө даатгаад уран бүтээлээ хийж байгаа. Баталгаатай, санаа зовох зүйлгүй ар талтай байж л уран бүтээл хийнэ үү гэхээс ар гэрээ яаж авч явах вэ, мөнгө яаж олох вэ гэж бодоод уран бүтээл хийхгүй шүү дээ. Тэр тусмаа дуучин хүн сэтгэл санаа тайван, сайн унтаж байж хоолойгоо амраадаг онцлогтой болохоор ажлын хажуугаар уран бүтээл хийнэ гэж байхгүй.
-Таныг өөрийн гэсэн үйлчилгээний бизнестэй гэж сонссон?
-Америкт гурван жил болсныхоо хойно цэвэрлэгээ хийдэг үйлчилгээний газар нээж ажиллуулж эхэлсэн. Сүүлийн үед уран бүтээлдээ анхаарал хандуулаад тэр ажлаа орхичихоод байна.
Х.УЯНГА