Гэр ахуйн хичээлд дуртай нэгэн охин дунд сургуулиа дүүргэчихээд хувцас загварын мэргэжлээр суралцахыг хүссэн ч хуваарь нь ирсэнгүй. Тухайн үеийн монголчууд хувцас загварын тухай тийм ч өргөн мэдлэгтэй бай гаа гүй учраас Москвагийн их сургуулийн хуваарь авчихаад сэтгэл дундуур байгаа түүнийг гайхах хүн олон бай сан биз ээ. Аз таарч нэг хүү “Надад их сонин хуваарь таарчихлаа. Харин чи үүнийг сонирхоод байгаа юм аа даа” гэснээр Киевт суралцах боломж олджээ.
Дурлаж, сурсан мэргэжил нь учраас тэрбээр сургуулиа амжилттай дүүргээд 1979 онд Шилмэл загвар зохион бүтээх товчоонд загварчнаар ажилд орж, улмаар ерөнхий дизайнер болон дэвшсэн. Өдгөө тэрбээр “Шил мэл загвар” ХХК-ийн захирал, Монголын дизайнеруудын холбооны Хувцас загварын салбарын тэр гүүний албыг давхар хашдаг. Монголын загварын ертөнцийн хамгийн нөлөө бүхий хүний нэг Чимэдцэрэнгийн Оюунцэцэгийн яриаг хүргэе.
-Та “Шилмэл загвар”-ыг 1993 онд хувьчилж авсан гэл үү?
-Би ганцаараа хувьчилж аваагүй юм. Хамт олноороо аваад хувьцаа эзэмшигчидтэй болж, намайг захирлаар нь сонгосон.
-Харин хэрхэн Дизайнеруудын холбооны хувцас загварын салбарын тэргүүн болов?
-1986 онд байх аа, Зохион бүтээгчдийн улсын анхдугаар зөвлөлгөөн болсон юм. Тэр үед л загвар зохион бүтээгчид санал гаргаж холбоо байгуулах болсон. Түүнчлэн бүтээлээ танилцуулдаг наадамтай болъё гэж ярилцаад 1988 онд “Гоёл 89”-ийг зохион байгуулж байлаа. Загвар зохион бүтээгчид ирэх оныхоо өнгө төрхийг тодорхойлдог учраас нэг жилээр түрүүлж явдаг.
-Жил бүр болдог “Гоёл” наадмын дараа янз бүрийн яриа гардаг. Ялангуяа хэн топ модель болсонтой холбоотой шуугиан тасардагг үй. Харин та энэ наадмын ач холбогдлыг хэрхэн үнэлдэг вэ?
-Мэргэжил, сэтгэл нэгтэй хүмүүсийн санаачилгаар зохион байгуулж эхэлсэн учраас “Гоёл” наадам үүргээ хангалттай сайн биелүүлсэн. Олон нийтэд загвар зохион бүтээгчид болон тэдний бүтээлийг танилцуулсан. Үр дүнд нь Соёлмаа, Түвшин, “Дархан нэхий”-гийн Баяртням гээд л алдаршлаа шүү дээ. Мөн шилдэг загвар өмсөгчдийг тодруулж, салбартаа олон жил үр бүтээлтэй ажил ласныг “Топ модель”- оор өргөмжилсөн. Анх 2000 онд Э.Одгэрэл, Д.Бо лормаа нарыг топ болгож байлаа. Үүнээс хойш 11 топ модельтой болжээ.
-Дизайнеруудын холбоо ны ТУЗ-ийн даргаар “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаяр ажилладаг. Тиймдээ ч жил бүрийн топ моделийг түүнийг тодруулдаг гэх юм билээ.
-Манай холбооны ерөнхийлөгчөөр Ч.Энхтайван, ТУЗ-ийн даргаар Ц.Мянганбаяр нар их олон жил ажиллаж байна. Хувцас загварын салбарыг хөгжүүлэхийн төлөө хөрөнгө мөнгө, идэвх санаачилгаа зориулсан тэдэнд талархах хэрэгтэй. Дизайнеруудын холбоо интерьер, үйлдвэрлэл, график дизайн зэрэг салбартай. “Гоёл” наадмын шилдг үүдийг мэргэжлийн шүүгчид тодруулдаг. Тэр ч бүү хэл 2000 оноос хойш Мянгаатай холбоотой хов жив гарахаар нь бид наадмаа олон улсынх болгож өргөжүүлээд гаднын дизайнеруудыг урилгаар оролцуулж, шүүлгэх болсон. Мянгаа тэдэнд “Та нар энэ охиныг топ болго” гэж хэлнэ гэж үү, угаасаа тэгж шүүлтэд оролцох нь бүү хэл зохион байгуулалтад нь ч оролцдоггүй. Харин харамгүй сэтгэлээр санхүүжүүлдэг. Топ моделиудын дунд Мянгаатай уулзаж, ярилцаж үзээгүй хүн ч бий. Зарим загвар өмсөгчтэй дотно харилцаатай байхыг үгүйсгэхгүй ээ, хүний хувийн асуудал шүү дээ.
-Танай холбооноос гадна Монголын үндэсний дизайнеруудын холбоо гэж байдаг. Тэднийх саяхан FTV-гийн захирал Мишел Адамтай хамтран Монголын загварын ертөнцийг дэлхийн тавцанд гаргана гэж зарласан.
-Монголын үндэсний дизайнеруудын холбоо нэлээд дээхнэ байгуулагдсан шүү дээ. Соёлмаа байгуулж ганц гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байгаад сүүлд нь худалдсан гэсэн. Одоо “Singer” оёдлын машиныг Монголд оруулж ирдэг Одонгэрэл тэргүүлж байгаа юм билээ. Бид 2005 онд Францад очихдоо “Фэйшн” ТВ-тэй хамтран ажиллахыг хүсэж, бичлэгээ үзүүлэх гэсэн ч систем нь таарахгүй байна гээд буцаасан. Тухайн үедээ хамгийн сайн чанарын бичлэгтэй очиход гологдсон доо. Түүнээс хойш эргэж холбоо бариагүй. Харин одоо бол “Фэйшн” цагаан архиа л Монголын зах зээлд нийлүүлэхээр Мишел Адамыг ирсэн гэж дуулсан. Бидэнтэй ямар нэгэн байдлаар хамтран ажиллах тухай яриагүй ээ. Харин загвар өмсөгчдийг оройн хоолонд урьсан гэсэн.
-Монголын дизайнеруудын холбоо, “Шилмэл загвар” ХХК өөрийн гэсэн загвар өмсөгчидтэй байдаг. Та нар тэдний өмнө ямар хариуцлага хүлээдэг вэ. Өөр байгууллагатай хамтран ажиллах гэрээ хийвэл хувь хүртдэг үү?
-Загвар өмсөгчдөө цалинжуулна. Том хэмжээний гэрээ хийвэл тодорхой хувийн шимтгэл авна. Тэгээд ч бид загвар өмсөгчдийг өөрсдөө бэлтгэдэг. Одоо олон улсын жишигт нийцсэн гадаад хэлтэй, боловсролтой загвар өмсөгч бэлтгэхийг зорьж байна. Хувцас загварын тухай мэддэг, энэ хөдөлмөрийг хүнЧ дэлдэг ёс зүйтэй байх хэрэгтэй. Одоо зарим талаар загвар өмсөгчдийн ёс суртахуун хэтэрхий гажуудаад байгаа.
-Та анх ямар хувцасны загвар зохиож байв?
-Киевт сурч байхдаа жил бүр курсын ажил хийдэг байлаа. Дөрөвдүгээр курст байхдаа нарийн хилэнгээр эмэгтэй хүний өдөр тутмын хувцас хийсэн юм. Оюутнуудын курсын ажлыг сургууль дээрээ загварын үзүүлбэр хэлбэрээр танилцуулж шалгаруулдаг байв. Миний зохиосон загварыг Соёлын дээд сургуульд сурч байсан оюутан өмсөж танилцуулснаар нэгдүгээр байрт шалгарсан. Сонин, сэтгүүлд загварын зураг гарч, бид бөөн баяр болсон. Төгсөхдөө монгол хувцсаар дипломын ажил хийсэн. Социализмын үед “Интермода” гэдэг нэртэй гишүүн орнуудын загварын наадам болдог байлаа. Төгсөж ирсний дараа жил буюу 1980 онд тэр наадам манайд болж би даашинзны загваруудаар оролцсон. Түүнээс хойш загвар зохион бүтээгээгүй ээ. Ерөнхий дизайнер болж, менежмент буюу удирдлагын ажил хийгээд, бусдын бүтээлийг хянаж шалгадаг л болсон. Шилмэл загвар зохион бүтээх товчоонд гадаадад сургууль төгссөн, хамгийн шилдэг зохион бүтээгчид ажилладаг байлаа. Багшийн дээдийн зургийн анги төгссөн нэг л хүн байсан.
-Дурлаж сонгосон мэргэжлийнхээ ажлыг хийхгүй дарга болчихоор уйтгартай биш үү. Өөрийнхөө гараар бүтээл хийх юмсан гэж бодож байв уу?
-Тухайн үед уран сайхны зөвлөлөөр бүх загварыг хэлэлцдэг байсан. Зөвлөлд байгаа хүмүүсийн санаа оноо шингээгүй загвар гэж байхг үй. Мөн ерөнхий дизайнер эц сийн шийдвэр гаргадаг учраас зохион бүтээгчээс дутахгүй ажиллана. Харин хувьчлагдсанаас хойш ихэвчлэн дотоодод төгссөн залуу зохион бүтээгчидтэй ажиллаж байна. Өмнө нь хамтран ажиллаж байсан багийнхан тай харицуулахад тэд чамлалттай. Тиймээс тэдэнд үе шаттай гаар зааж сургана. Өөрийн санаагаа хэлээд хийлгэх ч үе бий.
-Таны хүүхдүүд ямар мэргэжилтэй вэ. Ээжтэйгээ ижилхэн загварын ертөнцөд хөл тавих хүн байна уу?
-Хоёр хүүтэй. Нэг нь инженер, нөгөө нь загвар зохион бүтээгч мэргэжлээр суралцдаг. Гэхдээ яагаа ч үгүй “ногооноороо” байгаа. Хүн ер нь сургуулиас гадна ажлын талбар дээрээс илүү дадлагаждаг юм шиг ээ.
-Таныхаар өнөөгийн Монголын хамгийн шилдэг хувцас загвар зохион бүтээгч хэн бэ?
-Өнөболор. Ямар ч төрлөөр бүтээл хийх чадвартай, мэр гэжилдээ хайртай, аливаад нухацтай ханддаг, мэдрэмж тэй сайн загвар зохион бүтээгч. Үргэлж өөрийгөө хөгжүүлэх гэсэн тэмүүлэлтэй явдаг. Өмнө нь СУИС, ХИС-ийг төгссөн англи, япон хэлтэй. Энэ жил Японд магистрт сурахаар явсан.
-Загварын ертөнцөд ажиллаж амьдарсан он жилүүдээ эргэн харахад юугаар нь бахархмаар санагддаг вэ. Больё гэж шантарч байсан үе бий юү?
-Халширсан бол замын дундаас орхих байсан биз ээ. Сургуульд нь сурч эзэмшсэн учраас мэргэжилдээ бүх сэтгэлээ зориулсан. Зөвхөн хоолоо олж идэх зорилгоор ингэж ажиллаагүй. Хэрэв тэгсэн бол өөр ажил хийх байсан. Боломжийн өндөр цалинтай, цөөнгүй ажил надад санал болгож л байлаа. Зах зээлийн нийгэмд шилжсэний дараа загварын ертөнцийн хамгийн хүнд үе байсан шүү дээ. Хүмүүс гоёх тухай биш, амьдралын наад захын хэрэглээндээ анхаарал хан дуулж байв. Өмнө нь манай гадаа хувцас хийлгэх гэсэн хүн дугаарладаг байсан бол тэр үед нэг ч үйлчлүүлэгчгүй болсон. Тэр ч бүү хэл өмнө нь Шилмэл загварын товчоогоор зөвхөн Улс төрийн товчооныхон болон тэдний гэр бүлийнхэн үйлчлүүлдэг журамтай байлаа.
Өмнө нь бидний үлгэр, загварыг авдаг байсан ахуйн үйлчилгээ хамгийн түрүүнд хувьчлагдаж, зарим нь үүдээ барьсан. Тиймээс бид хөл дээрээ зогсохын тулд зөвхөн загвар гаргах биш гардан хийдэг болж, анх Нефть импорт концерний ажлын хувцсыг хийгээд энгэрт нь НИК гэсэн эмблем байрлуулсан. Тэр цагаас хойш НИК гэж ярьдаг болсон юм. Дараа нь УПА трейд, МИАТ зэрэг байгууллагын дүрэмт хувцсыг урласан. Монголд дүрэмт хувцасны загварыг хэвшүүлсэн анхны байгууллага нь манайх. Одоо ч гэсэн хийсээр байна. Монголын татварын алба, гааль, нийгмийн даатгал, “Голомт” банк гээд олон газрын дүрэмт хувцсыг хийж байна. Түүнээс гадна загвар өмсөгчийн анхны сургалтыг бид эхлүүлсэн.
Анх Шилмэл загвар зохион бүтээх товчоо 200 гаруй залуусыг шалгаруулж 10 загвар өмсөгчийг гэрээгээр ажиллуулах болсон. Тэдний нэг нь Топ модель Д.Болормаа. Тухайн үед гэрээт загвар өмсөгчдөдөө оёдол, эсгүүр зааж ажиллуулдаг байлаа. Эргээд бодоход халширсан гэхээс илүү бахархах зүйл олон байх юм аа.
Ж.СОЛОНГО