Дуурийн дуучдын шинэ үе гараад ирж, ДБЭТ-т хэдэн сайхан залуу дуучин гялалзаж байна гэж сонгодог урлагийг бишрэн, сонсогчид сэтгэл хангалуун ярьж байхыг цөөнгүй сонссон. Тэр гялалзсан дуучдын нэг нь Э.Амартүвшин. Сон годог урлагийн олимп гэгддэг П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XIV наадмаас мөнгөн медаль хүртэж, 24 насандаа гавьяат жүжигчин цо лоор энгэрээ мялааснаар энэ дуучин хүмүүсийн анхаарлын төвд орсон юм. Түүний ээж У.Оюунбилэгийг “Бямбын ярилцлага”-д урилаа.
-Та өөрийгөө танилцуулаач?
-Би Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул. Аав минь Монгол Улсын манлай уяач А.Ухна гэж нутаг усныхандаа хүндлэгдсэн сайхан хүн байлаа. Багшийн дээд сургуулийг 1981 онд хими-биологийн багш мэргэжлээр төгсөөд сумандаа 14 жил мэргэжлээрээ ажилласан. Тэндээ гэр бүлтэй болж, гурван сайхан хүү төрүүллээ. Миний хань Л.Энхбат Халзан сумын найман жилийн дунд сургуулийн хичээлийн эрхлэгч, захирал, Баруун-Урт хотын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан. Хүүхдүүд маань дунд сургуулиа төгсөж, оюутан болоход нь “Эрэгтэй хүүхдүүдийг дотуур байранд суулгаад яах вэ” гэж ярилцаад хотод шилжиж ирсэн. Одоо би нийслэлийн 16 дугаар сургуульд багшилж байна.
-Хотод ирээд хэр удаж байна. Идээшиж байна уу?
-Долоо найман жил болчихлоо. Эхний үед нутаг орноо санадаг л байлаа.
-Амартүвшин танай хэд дэх хүү вэ?
-Дундах нь шүү дээ. Том хүү маань гэр бүлээрээ Бельги улсад амьдардаг. Бага нь Уламжлалт анагаах ухааны их сургууль төгсөөд мэргэжлээрээ ажиллаж байгаа.
-Амартүвшин багадаа ямар хүүхэд байв?
-Хүү маань 1986 онд төрсөн. Багадаа сонсгол сайтай, дуунд дуртай, дуу амархан сур даг хүү байсан. Цэцэрлэгт байхаасаа дуучин болно гэж ярьдаг, “Гавьяат жүжигчин Амарт үвшин дуулна” гэж өөрөө зарлаад дуулдаг байлаа. Арван жилийн дунд ангид ороод “Яргуй” наадамд оролцож, алт, мөнгөн медаль аваад эхэлсэн. Аравдугаар ангид су ралцаж байх даа аймгийн Хөг жимт драм ын театрт “Хадган цэнхэр аял гуу” тайлан тоглолтоо хийхэд нь бид хоёр хүүгээрээ их бахархаж, сайн дуучин болох нь гэж мэдэрч билээ. Миний хүү найм дугаар анги хүртлээ их даруу хан, үг дуу цөөтэй, бүрэг ичимхий байлаа. Есдүгээр ан гиа саа нэлээд задарч, идэвх нь нэ мэгдсэн. Одоо бол өөртөө итгэлтэй. Гэх дээ уг зан чанар нь амгалан тайван, да руу төлөв болохоор онгирч саг суурахгүй л дээ.
-Хүүд тань дуурийн дуулаачийн хоёр мундаг багш зэрэг урилга өгч байсан гэл үү?
-Есдүгээр ангид байхдаа “Өв” улсын уралдаанд оролцсон юм. Тэр уралдааныг ХБКийн дуулаачийн тэнхи мийн эрх лэгч, хөдөлмөрийн баатар Х.Уртнасан, СУИС-ийн дуулаачийн тэнхимийн багш соёлын тэргүүний ажилтан Ц.Ерөө нар шүүж байсан юм билээ. Тэгэхэд энэ хоёр багш хүүд маань өөр өөрийн сургуульд суралцах урилга өгөхөд СУИСийг сонгосон юм. Миний хүүгийн мэргэжлийн багш, соё- лын тэргүүний ажилтан Ц.Ерөө олон сайн дуучин бэлтгэсэн мундаг хүн. Шавь нараас нь олон хүн гавьяат болсон. Хам гийн сүүлд миний хүү гавьяат боллоо. Хүү минь мэр - гэжилдээ маш дуртай, баг шийгаа их хүндэлдэг. Сая гавьяат болохдоо “Багш гавьяат аваагүй байхад би авч болж бай гаа юм болов уу” гээд инээж байсан.
Миний хүүгийн багахан авьяасыг арчилж тордож, улс даа төдийгүй дэлхийд үнэлэгдэх дуучин болоход их хувь нэмэр оруулсан болохоор хүндлэхээс ч аргагүй шүү дээ. Бид хөдөөгийн хүмүүс, тэр бүр дуурь үзээд байх бо ломж байх биш. Дуурийн ур лагийн талаар мэдлэггүй ша хам байлаа шүү дээ. Хүүгээ дуурийн дуучин болох гээд суралцаж байхад “Миний хүү ганц ч болов зохиолын дуу дуулаач” гэж байсан хүмүүс шүү дээ.
-Зохиолын дуу дуулаач гэхэд хүү тань юу гэсэн бэ?
-“Аав ээж хоёр минь, би дуурийн дуулаач хүн шүү дээ” гэсэн. Тэгж хэлснээс нь хойш дахиж энэ тухай дурсаагүй. СУИС-ийн оюутнууд жил бүрийн хавар ДБЭТ-ын тайзнаа тай лан тоглолт хийдэг шүү дээ. Хүүгээ тэр сайхан тайзан дээр дуурь дуулахыг хараад өөрийн эрхгүй нулимс гарч, дуурийн урлаг гэдэг үнэхээр агуу юм байна гэдгийг мэдэрсэн. Одоо бол ДБЭТ-т тавьсан дуурийг болж өгвөл үздэг. Сонгодог ур лагийн сайхныг мэдэрдэг болсон.
-Ардын жүжигчин Ч.Шархүүхэн гуай танай хамаатан гэл үү?
-Миний ээж арван хүүхэд төрүүлж өсгөсөн, сайхан дуулдаг хүн байсан. Ач зээ нараа тойруулж суулгачихаад, дуу, шүлэг зааж өгдөгсөн. Тэгж суухдаа Амартүвшингийн авьяасыг анзаарсан юм байлгүй, “Миний хүү сайн дуучин болно” гээд толгойг нь илдэг байсан. Манай нөхрийн талынхан ч, манайхан ч сайхан дуулдаг удамтай. Ардын жүжигчин Ч.Шархүүхэн гуай манай нөхрийн хамаатан. Гавьяат жүжигчин Н.Отгон манай ээжийн үеэл.
-Хүүгээ дэлхийн том уралдаанд амжилт гаргаж, төр засагт үнэлэгдэхэд төрсөн сэтгэгдлээ үгээр илэрхийлээч?
-Ямар ч хүн ээждээ ямагт нялх л байдаг шүү дээ. Хүүгээ нялх балчир гэж бодож явтал улсынхаа нэрийг дэлхийн тавцанд дуудуулсан мундаг дуучин болчихож. 24-хөн насандаа сонгодог урлагийн олимпоос медаль авчирч, гавьяат жүжигчин цол хүртсэн хүүгээрээ үнэхээр бахархаж байгаа. Зорилго тавиад үнэнчээр зүтгэсэн хүн амжилтад хүрдгийг харлаа. Манайхан бүгдээрээ нойргүй хонож байсан байх. Би л лав тэр хэд хоног унтаж чадахгүй утас чагнаад, интернэтэд орж байсан.
-Хүүгээ уралдаанд явахад нь юу бэлдэж өгдөг вэ?
-Миний хүү чадна, түрүүлээд ирээрэй гэсэн урмын үг хэлдэг. Дуурийн дуучин хүнд хоол, амралт их чухал байдаг юм. Тийм болохоор очсон газрынхаа хоолонд дасахгүй байж магад гэж бодоод өвгөн бид хоёр хонины махаар шууз хийж өгдөг. Тэгээд л хүүгийнхээ хойноос цайныхаа дээжийг өргөж, сайн сайхныг ерөөгөөд сууж байна даа. Манайх ер нь намдуу тайван айл. Хүүхдүүдийнхээ сурч боловсрох нөхцөл бололцоог бүх талаас нь хангахыг хичээдэг. Миний хүү жаахан хэнэггүй талдаа. Заримдаа хүйтэн ус уугаад зогсож байхаар нь “Хоолой чинь өвдөнө. Битгий хүйтэн ус уу” гэхээр “Зүгээр ээ зүгээр” гэдэг юм.
-Хүнийг алдар нэртэй болохоор хүмүүсийн хандлага, харилцаа өөрчлөгддөг шүү дээ. Тийм зүйл анзаарагдаж байна уу?
-Өөрт нь л юу юм гэхээс бидэнд мэдэгдсэн юм алга. Гавьяат болоход нь хүүгийн, хөгшин бид хоёрын найз нө- хөд, хамаатан садан баяр хүргээд, өвгөн бид хоёрын утас долоо хоног тасралтгүй дуугарсан шүү. Наадмын дараа нутагтаа очиж амарсан. Нутаг усныхан маань бөөн баяр болж байна билээ. Ганц манай нутгийнхан ч биш монголчууд баярласан байх.
-Та хүүдээ юу гэж захиж, зөвлөдөг вэ?
-Мэргэжлийн талаас нь бид ямар зааж зөвлөж мэдэх биш. Хүн байх талаас нь л хэлэх юм даа. Аав ээж, ах дүүс, монголчуудынхаа хайр хүндэтгэлийг дааж, энэ сайхан нэр хүндийг өндөрт өргөж яваа рай гэж хэлсэн. Хэчнээн сайхан ажил мэргэжилтэй, ал дар нэртэй байсан ч өмнө нь ямар хүн байсан түүгээрээ бай гаарай. Хүн чанараа бүү гээгээрэй гэдэг юм.
-Хөвгүүд тань гэр бүл зохиож ачийн зулай үнэрлүүлсэн үү?
-Том хүүгийнх маань хоёр хөөрхөн охинтой. Манайх охингүй байсан. Одоо хоёр хөөрхөн ач охин, нэг сайхан бэртэй болоод байна. Бэр маань том охиноо гурван сартай байхад мэргэжил дээшлүүлэхээр гадагшаа явж, би гурван сартай нялх амьтныг авч үлдэж байлаа. Тэгж өсгөсөн болохоор ч тэр үү, тэднийг Бельги явсны дараа ач охидоо их санадаг байсан. Ач нар ч намайг саналаа гээд уйлдаг гэсэн. Ер нь хүн үрийн үрд илүү хайртай байдаг гэдэг үнэн юм. Залуу байхад ажил төрөл ихтэй, өглөө гараад л орой ирж байтал нэг мэдэхэд хүүхдүүд өсчихсөн байсан санагддаг. Амартүвшин маань одоо хондоо гэрлээгүй ч найз бүс гүйтэй. Адилхан мэр гэ жилтэй, нэг байгууллагад ажилладаг болохоор бие биенийхээ ажлыг сайн ойлгодог. Хүүгийн маань амжилтад найз бүсгүйнх нь хайр халамж, дэмжлэг тус их байгаа.
-Манлай уяачийн охин хурдан морь сонирхоно биз?
-Алтны дэргэдэх гууль шар лана гэгчээр аавыгаа дагаж, морины уяан дээр өсс өн болохоор морь уях эрдмийн зах зухаас мэднэ. Ер нь манайхан бүгд моринд хор хойтой. Өнгөрсөн Цагаан сараар нэг дүү маань алдарт уяач, нөгөө нь улсын сайн малчин болсон. Нөхөр маань бас моринд дур тай. Аймгийн алдарт уяач шүү дээ.
Х.УЯНГА