МОНГОЛ ТУУРГАТНЫ ХӨГ АЯЛГУУ НЭГЭН ТАЙЗНАА
Бөө цан хэнгэргээ дэлдэн цамнаж, казах залуус бүргэдтэйгээ наадаж, якут бүсгүйчүүд тэднийг харан хөгжилдөнө. Энэ бол гавьяат жүжигчин Б.Сарантуяагийн “Аргагүй монгол аялгуу” тоглолтын зураглал. Б.Сарантуяа “Аргагүй монгол аялгуу” этник цомгийн баяраа тэмдэглэж, Бөхийн өргөөг хоёр өдөр доргиов. Эхнээсээ дуусталаа үндэсний хэв маягийг агуулж, ардын урлагаар амьсгалуулсан поп хатагтайн тоглолтыг урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар “Домгийн дахилт, шанзны найр” гэж тодорхойлсон. Үнэхээр Сараагийн тоглолтод домог амилж, шанз найрлалаа. Цомгийн баяр гэдэг утгаараа тэрбээр энэ удаагийн тоглолтдоо үндэсний хөгжим, ардын дуугаа мандуулав Төв халх гэлтгүй монгол цустай олон үндэстний ардын дууг орчин үеийн хөгжимтэй хослуулан найруулж, орчин үеийн аялгууг үндэсний хөгжмөөр тоглосон нь түүний тоглолтын онцлог байв.
Тоглолтын эхний хэсэгт казах, якут, өвөрмонгол ардын дуу эгшиглэлээ. Якут бүсгүйн гоо үзэсгэлэнг магтан дуулсан хэмээн тайлбарласан якут дууны үгийг ойлгоогүй ч хөгжилтэй, хөнгөн аялгуунаас эрэмгий, цовоо уулын бүсгүйчүүдийн бүжиг наадаан төсөөлөгд сөн. Мөн өвөрмонгол ардын “Цаст цагаан уул” дуунаас талын нүүдэлчдээс л гарах хязгааргүй эрх чөлөө- тэй задгай аялгууг мэдэрлээ. Алдарт “Гоолингоо”-г хуучрын гоцлол, “Аргагүй амраг”-ийг шанзны гоцлолтой дуулсан нь үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж чадсан. Рок поп аялгуу, үндэсний хөгжим хоёр эмээлийн бүүрэг шиг хэзээ ч нийлэхгүй зүйл гэх ойлголт саяхан болтол байсан. Үүнийг Сараа үгүйсгэж чадлаа. Үндэсний хөгжмийн зэмсгээр поп аялгуу тоглоход ямар гайхамшигтай сонсогддог юм бэ. “Аргагүй монгол аялгуу” тоглолтод ҮДБЭЧ-ын бүжигчид, Төрийн их найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, сүр хүч, хөг аялгуу нэмсэн.
СУРАГ АЛДАРСАН ХҮМҮҮС ЦУГЛАВ
“Аргагүй монгол аялгуу” тоглолт сонор мялаах дуу, нүд баясгах үзүүлбэрээс гадна сонирхол татах
зочдоор дүүрэн байлаа. Цагдаа зодож, “аав”-ынд ороод гарснаасаа хойш олон хүн цугласан газраас холуур тойрох болсон дуучин Т.Дэлгэрмөрөн Сараагийн тоглолтыг үзэж, чин сэтгэлээсээ алга ташиж байгаа харагдсан. Мөн “Номин талст” хамтлагийн дуучин Д.Батсүх хожимдосхийн ирж, урилгын суудалд сууж байгаа хараг дав. Нэгэн үе “Хайрын дууч” гэгдэж залуусын зүрхийг шархлуулж явсан, Бээжинд цуутай хурим хийснээс хойш сураг алдарсан дуучин С.Сэрчмаа, гэрийн эзэгтэйн үүргээ нэгдүгээрт тавьж, уран бүтээлээ хойш тавьсан дуучин Р.Номин-Эрдэнэ, яруу найрагч Б.Ичинхорлоо нар поп хатагтайд уран бүтээлийн мэндчилгээ дэвшүүлсэн нь тоглолтын сюрприз байлаа. Дуулж байхад нь микрофон ажиллахаа больж, хөөрхөн бүсгүйг эвгүй байдалд оруулсныг эс тооцвол С.Сэрчмаагийн уянгалаг хоолойг сонсох сайхан байлаа. Муу зүйлд ч сайн тал байдаг болохоор техникийн саатал С.Сэрчмааг бичлэг тавиад амаа хөдөлгөж зогсоогүй гэдгийг үзэгчдэд нотолсон.
САРАА МООДНООС ГАРААГҮЙ
“Сараа хоёр өдөр тоглоно” гэсэн мэдээлэл гарахад “Одоо түүнийг хэн үзэх вэ дээ” гэх хүн таарч байсан. Харин энэ тоглолт Сараа хүмүүсийн сонсох дуртай, хайртай дуучин хэвээр байгааг харууллаа. Бөхийн өргөө хоёр орой пиг дүүрэн үзэгчтэй байв. 1993 онд Казахстанд болсон “Азийн дуу хоолой” олон улсын наадмаас гран при хүртсэн “Зүүдний говь”, 2000-аад оны эхээр хит болж байсан “Ихэр саран”, “Тэр намайг дурсдаг болов уу”, “Салхины хээ” дуугаа Төрийн их найрал хөгжимтэй дуулахад үзэгчдийн сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрч, тоглолт өндөрлөхөд “Хуучин дуунаасаа дахиад дуулаач” хэмээн хашгирч байлаа. Тоглолт дууссаныг мэдэг дэж, уран бүтээлчид ёсолчихоод байхад үзэгчид гарах гэж яаралгүй алга нижгэн үүлсээр... Дараагийн тоглолт хэзээ юм бол доо.