Үндэсний уламжлалт урлаг нь тухайн үндэстэн, ястны амьдралын өвөрмөц төрх, зан үйл, хөгжил дэвшлийн илэрхийлэл болохын зэрэгцээ өргөн утгаараа тухайн улсын үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж байдаг. Тиймээс дэлхийн олон орон уламжлалт урлагаа өвлүүлж, дэмжихэд ихээхэн анхаарал хандуулдаг. Үндэсний урлагаа уламжлан өвлүүлж, тү гээн дэлгэрүүлэн, сурталчлахын чухлыг ЮНЕСКО, түүний салбар байгууллагууд онцлон үзэж, энэ талаар дэлхий нийтэд хандсан уриалга, удирдамж, зөвлөмж, тунхаглал байнга гаргадаг билээ. Монголчууд ч гэсэн ардын урлагаа дэлхийн оюуны их сан хөмрөгт бүртгүүлэн хамгаалахын чухлыг мэддэг болсон учраас хөөмий, уртын дуу, морин хуураа ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвд бүртгүүлээд амжсан. Гэсэн хэдий ч ардын урлагт хандаж байгаа төр засгийн анхаарал халамж хэтэрхий хангалтгүй санагдана.
Хөрөнгө мөнгөтэй нэг нь хотын төвийн сөөм зайг ч ашиглаад барилга байшин сүндэрлүүлж байхад Улсын драмын эрдмийн театрын дэргэд халаасны өрөө хөлслөгч шиг “амьдардаг” Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын шинэ байрны газрын асууд лыг шийдээд өгч чадахгүй байгаа нь гайхалтай. Улсаараа овоглож үндэсний урлагаа сурталчлах гэж байгаа эрдмийн тодотголтой, өөрийн гэсэн байргүй чуулгын төлөө хэн ч сэтгэлээ чилээхгүй явахад УДЭТ-ын арын хашаанд 20 давхар орон сууц баригдаж байх юм. Соёл урлагийн үйлчилгээ үзүүлдэг театртай орон сууц айлсах нь хэр оновчтой вэ. Ингээд харахаар Монгол Улсад үндэсний урлагаа хайрлан хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх нэгдсэн бодлого байна гэж үү. Энэ зун Ардын урлагийн их наадам болсон.
Наадмын зохион байгуулагч Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн хорооны дарга Б.Лхагвасүрэнтэй ярилцахад ардын урлагийн баялаг сан хөмрөг хумигдаж, тууль хайлж, домбортой харилцан дуулдаг хүн үгүй болсонд сэтгэл зовниж байсан. Өнгөрс өн жил “Чулуун” сангийн дэмжлэгтэйгээр ХБК-ийн гурван багш баруун аймагт язгуур дуу, хөгжмийн зэмсэг, бүжиг судлахаар очсон юм. Судлаачид буцаж ирснийхээ дараа ястнууд өөр хоорондоо уламжлалт дуу хуураа хольж хутгасан байдалтай, буруу ойлголттой байгааг дурсаад үүнийг одоо л цэгцэлж авахгүй бол оройтно гэж ярьж байсан юм. Энэ мэтээр ардын урлагийн их өв бий биелгээ, хөөмий, туулийн дэг алдагдаж өвлөн уламжлагдаж чадахгүй байгаа нь нэгдсэн бодлогогүйн зэрэгцээ ардын урлагийн гэх байргүй байгаатай шууд холбоотой.
Эртний уламжлалт соёлтой ямар ч улсад өөрийн гэсэн ардын урлагийн ордон, төв байх нь хэвийн үзэгдэл. БНСУ-д л гэхэд Үндэсний театр гэж бий. Их, бага тайз болон анфи театр, номын сантай энэ театрт ардын урлагийн төрлөөр бүтээлээ туурвидаг уран бүтээлчид нь нэгдэж цогц үйлчилгээ үзүүлдэг юм билээ. Монгол Улс өөрийн үндэсний урлагаараа овоглосон ордонтой болох тухай асуудлыг урлагийн хүндтэй төлөөл өгчид үргэлж л ярьсаар ирсэн. Тухайлбал, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “Гаднын зочид төлөөлөгчид ирэхээр хамгийн түрүүнд Морин хуурын чуулгыг санаж, тоглуулдаг. Тэгсэн хэрнээ тэдний нийгмийн асуудал болон цаашдын уран бүтээлд нь анхаарал хандуулах болохоороо дүлий дүмбэ царайлна. Морин хуурын чуулга нь Улсын филармонийн халаасанд, ҮДБЭЧ нь өрөө хөлслөгч шиг байгааг юу гэх вэ. Хэрэв эднийгээ анхаарч ардын урлагийн ордонтой болговол уртын дуу, хөөмий, морин хуурын цогц тоглолт зохион байгуулж, шавь сургалтаар дараагийн үеэ бэлтгэж болох юм.
.jpg)
Цалин багатай, нийгмийн хамгаалалгүй, тэгээд уран бүтээлээ хийх өөрийн байргүй, авьяастай залуусыг удаан барьж тогтооно гэдэг юу л бол. Гадагшаа гараад дөрвүүлээ нийлээд тоглоход л хангалттай орлого олж болдгийг тэд мэднэ. Хариуцлага тооцож даруухан байхыг сургаад л байдаг. Гэтэл юм үзэж нүд тайлсан залуус хэн, хаана ,хэрхэн амьдарч байгааг мэдэж л байгаа. Хүн хөдөлмөрөө хэрхэн үнэлүүлдгийг баримжаална, тэд” хэмээн нэгэн ярилцлагадаа дурджээ. Түүнчлэн ирэх жил 20 насныхаа ойтой золгох гэж буй Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач, ардын жүжигчин Ц.Батчулуун “Монголчууд үр хүүхдээ эрийн цээнд хүрэхээр нь гэр барьж өгөөд тусад нь гаргадаг уламжлалтай. Морин хуурын чуулга хэдийнэ эрийн цээнд хүрчээ. Өрх тусгаарлаж, бие даан уран бүтээлээ хийх нь бидний туйлын зорилго. Албан бичгээр биш ч гэсэн аль ч төвшний дарга нарт энэ хүсэлтээ уламжилж л явдаг юм” хэмээн ярилаа.
Харин ҮДБЭЧ-ын захирал А.Цэдэн-Ишийн хувьд Ардын урлагийн ордон байгуулах тухай асуудлыг олон жилийн турш хөөцөлдөж яваа нэгэн. 60 жилийн түүхтэй эрдмийн чуулга айлын царай харж, тайзаа хүлээн тоглолтоо хойшлуулж, гадуурхагдаж яваа нь гомдолтой. Харин Ардын урлагийн ордонтой болох асуудал ямар шатандаа явааг шалгасан Ажлын хэсэг “БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Мишигжав 2008 оны хоёрдугаар сарын 27-ны 2/993 тоотоор нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газарт ҮДБЭЧын барилга угсралтын ажлын газар олголтыг шийдвэрлэж өгөхийг хүссэн албан бичиг, БСШУ-ы сайд Н.Болормаа 2008 оны дөрөвдүгээр сарын 28-нд Газрын асуудлыг эцэслэн шийдвэрлүүлэх тухай албан тоотыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Т.Билэгтэд тус тус хүргүүлсэн. 2008 оны тавдугаар сарын 13-нд Үнэлгээний хороо байгуулж, наймдугаар сарын 26-нд НИТХ-ын тэргүүлэгчдийн дарга Г.Мөнхбаярт БСШУ-ы сайд газрын асуудлыг эцэслэн шийдвэрлэх албан тоот хүргүүлсэн” гэсэн дүгнэлт гаргажээ.
Албан бичиг шидэлцэж, нэг нь үүргээ биелүүлэхгүй, нөгөө нь биелүүлсэн эсэхийг нь хянахгүй явсаар байтал хойч үе маань хөөмий, уртын дуу, морин хуурыг мартдаггүй юм аа гэхэд сонирхохоо болих вий дээ. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр ҮДБЭЧ-ын шинэ байранд зориулж VII хороололд 0.5 га газар олгохоор болсон байсан ч мөн л бүтэхгүй шинжтэй болжээ. Харин Яармаг дахь шинэ хороололд газар өгнө гэсэн шинэ амлалт бий болсон байна. Үндэсний уламжлалт урлагаа хойч үедээ өвлүүлэх, судалгаа, сурталчилгааг эрчимж үүлэх, давтагдашгүй дэг сургууль, арга барилыг уламжлах асуудлыг тусгасан ойрын болон хэтийн чиглэлийг боловсруулах нь соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой.
ҮДБЭЧ-ын дэргэд өдгөө ч “Монголын уртын дууны холбоо”, “Монгол хөөмийн холбоо”, “Монголын ястан үндэстний ардын богино дууны холбоо”, “Ардын бүжгийн нийгэмлэг” зэрэг төрийн бус байгууллага оршин тогтнож, үйл ажиллагаа явуулж байгаа юм. 200 орчим ажилчин, уран бүтээлчээ ийм олон төрийн бус байгууллагатай хамтад нь авч яваа тус байгууллагын уран бүтээлийн тоглолтыг үзэх гэсэн жуулчдын цуваа тасардаггүй нь бахархмаар. Гэсэн хэдий ч жил бүрийн хавар, зун дээврээс нь ус гоожиж, хувцас хадгалдаг өрөөнд байнгын “хур тунадастай” байх болов. Тэр ч бүү хэл одоо театрын байрны ард талд өрнөж байгаа “орон сууцны их бүтээн байгуулалтын гавьяа”-гаар жүжигчдийн хувцас сольдог өрөөнд их хэмжээний тоосонцор үүсэж, үдшийн тоглолтын дараа тайлаад орхисон хөлстэй хувцаснууд өглөө ирэхэд нь цардагдсан байх болжээ. Ардын урлагийн ордонтой болох асуудлыг дурсахдаа хэн нэгнийг нь шүүмжилж, нөгөөг нь магтах гэсэнгүй. Харин ирээдүй хойчоо бодож хэн хэндээ хэрэгтэй бүтээн байгуулалтад л уриалах гэсэн юм.
Ж.СОЛОНГО