“Урлаг гэдэг асар олон шалгуур давуулж байж хүнийг тогоондоо оруулдаг. Нэгэнт тогоонд нь орсон бол урлагийн буяныг эдэлдэг юм байна. Би ч эдэлж явна” хэмээн дуучин Д.Бурмаа ярьсан. Удахгүй хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлэхээр догдолж байгаа түүнийг “Бямбын ярилцлага”- ын зочноор урилаа
-Хүү тань мундаг эр болсон уу. Энэ хүүхдээ охин байгаасай гэж дотроо битүүхэн хүсдэг биз?
-Мэдээж эмэгтэй хүний хувьд охин байвал зүгээр юмсан гэж бодолгүй яахав. Гэхдээ хүнд хүн эрдэнэ мэндлэх гэж байхад хүү, охин гэхээс илүү гол нь эрүүл саруул төрж, өсөх л чухал. Анхны хүүхэд маань хүү байсанд миний хань бөх хүнийхээ хувьд их баярласан. Хүү маань одоо найман настай, хоёрдугаар ангид сурдаг.
-Тань руу залгахад студид хоолойны бичлэгтэй гэж байсан. Ийм үед дуулахад хүндрэлтэй биш үү?
-Ер нь бол хүүхэд томрохын хэрээр амьсгаадах, хүүхэд доошлох гээд асуудал гарч байна л даа. Гэхдээ би төрөн төртлөө уран бүтээлээ хийж, хөдөлгөөнтэй байя гэж бодож байгаа. Энэ намар зөөлөн жил гээд хурим найрын урилга ихтэй байна. Дөрөв дэх CD-гээ ондоо багтаан “өлгийдөж” авахаар төлөвлөчихсөн. Цомгийн маань онцлог нь ардын дуунаас гадна шинэ дуунууд нэлээд орсон байгаа. Шинэ дуунууд гэхдээ ардын дууны өнгө аястай. Түүнчлэн хүмүүсийн дунд мартагдсан ардын дуунуудыг сэргээж, цомогтоо оруулсан. Жишээлбэл, Отгон гуайн “Бүүвэйн дуу”-г албан ёсоор зөвшөөрлийг нь аваад, дуулж байгаа. Б.Лхагвасүрэн гуайн шүлэг, Н.Жанцанноров гуай аялгууг нь хийсэн “Чамдаа би хайргүй байхын аргагүй” дууг шинэ цомогтоо шигтгээ маягаар оруулсан.
-Сая ахмадын баяраар танд урилга их ирэв үү. Давхар биетэй тайзнаа гарахад үзэгчдийн хүндлэл бүр ч илүү байдаг уу?
-Тийм ээ. Хүн бүр цаанаа л нэг өхөөрдсөн харцаар хардаг юм билээ. Ахмадууд намайг дуулж байхад бараг хамт амьсгаа аваад, “Яаж байна, миний хүү” гэж дэм өгөх жишээтэй. Ямар сайндаа би “Дандаа жирэмсэн баймаар юм биш үү” гэж нөхөртөө хошигнож суулаа. Уран бүтээлч хүний ажил хүмүүст баяр баясал өгдөг, зөв энергитэй сайхан ажил. Хүмүүс намайг үнэхээр дуулуулахыг хүсэж байхад “Би давхар биетэй хүн” гээд хойшоо суух эрх надад үгүй.
-Танайх ирээдүйд хэдэн хүүхэдтэй болох төлөвлөгөөтэй вэ?
-Нөхөр бид хоёр 3-4 хүүхэдтэй болно гэж ярилцдаг. Уран бүтээлийн ажлаас болоод хоёр хүүх дийн маань нас жаахан холдчихлоо. Ямар ч гэсэн эхлээд энэ хүүхдээ төрүүлчихье, дараагийнх нь хувь заяагаараа болно биз дээ. Эцсийн эцэст хүнд хүн л хэрэгтэй. Хүмүүс биднийг уран бүтээлч гэдгээр л хардаг болохоос хувийн амьдрал, юу хүсэж мөрөөддөгийг тэр бүр мэдэхг үй шүү дээ. Би өөрөө олуулаа өссөн учраас олон хүүхэдтэй болохыг хүсдэг.
-Олон хүүхэдтэй айлын жаргал зовлонг та хангалттай мэдэх юм байна. Бага насныхаа гэгээн дурсамжаас хуваалцахгүй юу?
-Би 14 хүүхэдтэй айлын доороосоо хоёр дахь нь. Найман ах, дөрвөн эгчтэй. Манайх Увс аймгийн Тэс сумынх. Манай нутаг зундаа 50 градус хүрч хална, өвөлдөө 60 хүртэл хүйтэрдэг. Нарийны голын элсэн дээр хөл нүцгэн гүйж, нутгийн хөгшчүүлийн ярьд гаар “хар хөх үдээр” болтлоо усанд нь шумбаж өссөн. Хоёр хацар сайртаад, цус гарахаар нь өрөм ний цөцгий түрхүүлээд л. Тийм сайхан, жинхэнэ цэвэр байгаль, эгэл амьдралд би өссөн. Одоо ч ээж маань нутагтаа энх тунх амьдарч байгаа.
-Дээр үед агент гэдэг сайхан эд байсан юм биш үү. Агентад ажилладаг хүний хүүхд үүд ховор нандин зүйлийг ёстой эдэлж хэрэглэж өссөн байх даа?
-Би ер нь эрх танхи өссөн. Аливаа зүйлээр дутагдаж гачигдаад байснаа санахгүй юм. Хүмүүсийн боддог шиг олон хүүхэдтэй гэхээр л яахаа алдсан ядуу айл манайх байгаагүй. Яагаад гэ вэл маш их хөдөлмөрч овсгоотой эцэг, эхийн буянаар тийм амьдралд өсөөгүй. Учиргүй тансаг биш гэхэд ямар ч гэсэн бусад хүүхдийн идсэнийг идэж, өмссөн, зүүснийг эдэлж явсан. Гэхдээ би багадаа шинэ хувцас ер нь авахуулж байгаагүй. Олон эгч нарын хувцас үе дамжиж ирсээр бараг надаар дуусдаг. Наймдугаар анги хүртлээ тийм байсан байх аа (инээв).
-Аав, ээж тань хүүхдүүдээ ямар зарчмаар өсгөж хүмүүжүүлсэн бэ?
-Аав маань сумынхаа нэгдэлд насаараа тоо бүртгэгч хийсэн. Миний ээж агентад ажилладаг байлаа. Тэр олон хүүхдийг аав, ээж хоёр минь хөдөлмөрч, гарын ур дүйтэй, өөрсдийгөө аваад явчих амьдралын хар ухаантай болгож хү мүү- жүүлсэн. Ариун цагаан хөдөлмөрөөрөө сайхан амьдралыг бий болгох ёстой гэсэн ойл голтыг нялх багаас сэтгэхүйд минь суулгаж өгсөн дөө. Тиймээс ч бид 14-үүлээ өөр өөрийн чадах зүйлээ хийгээд, хувь тавилангаа дагаж байна. Тэднээсээ би дуучин гэсэн алдрыг зүү гээд явж байна. Энэ бол манай удамд байх ёстой зүйл. Учир нь аавын маань талд их сайхан дуулдаг хүмүүс бий. Ах, эгч нарын маань хүүх дүүдээс одоо гурав, дөрөв нь СУИС-ийн дуу лаачийн ангид суралцаж байна.
-Зуны халуун элсэн дээр хөл нүцгэн гүйж, өвлийн тэр их хүйтэнд өссөн бага насандаа хоолойгоо хайрлах гэдгийг мэдэх гүй харайлгаж явсан биз. Одоо бол дуучдыг хоо лойгоо гамнах хэрэгтэй талаар их ярьдаг шүү дээ.
-Хүмүүс манай Тэсийнхний тухай “Ёстой шалгарсан хүмүүс байдаг юм билээ” гэж ярьж байхыг сонссон. Эрс тэс уур амьсгалтай тийм орчинд өссөн тулдаа бид эрүүл чийрэг байдаг байх. Ер нь бол дуулахын өмнө ингэж тэгж болохг үй гэсэн бичигдээгүй хууль байдаг. Гэхдээ миний бодлоор хүн байгалийн амьтан учраас бүх зүйл нь зохилдлоготой байдаг болов уу. Харин ч учиргүй дулаалж, хоолой амаа таг бит үү боосноос агаар салхинд гарч, цэвэр агаар амьс галах, халуун элсэн дээр явах нь сайнаар нөлөөлдөг байж мэднэ. Бид чинь угаасаа нүүдэлчин ахуйд дассан хүмүүс шүү дээ.
-Та ардын урлаг судлаач мэргэжлийг яагаад сонгосон юм бэ. Мэргэжлээрээ ямар нэг зүйл хийж байна уу?
-Би 2002 онд МУИС-ийг ардын урлаг судлаач мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд нө- хөр тэйгээ гэр бүл болж, хүүгээ төрүүлсэн. Тэгээд 2006 онд СУИС-д элссэн. Намайг дунд сургуулиа төгсөөд элсэлтийн шалгалт өгөхөд хөдөөд СУИС-ийн хуваарь очдоггүй байсан. Тэгээд ар дын урлаг судлаач гэдэг өвөр мөц бас дуучин бо лох хүнд хэрэгтэй мэр гэжил учраас сонгосон. Сонголт маань зөв байсан. Ардын дууг “барьж авсан” маань энэ мэргэжлээс үү дэлтэй. Би хүрээ дууны чиг лэлээр судалгаа хийж байгаад ажлын ачаал лаас болоод “Хүрээ дууны ур зүйн асуудал” но моо түр хойш тавьсан. Он гараад хэвлэлтэд явуулна. Энэ ном маань учиргүй бизнес хөөсөн эд биш, хэрэгтэй хүндээ л хэрэгтэй. Миний уншиж, судалсан бүхэн хэрэгтэй хүмүүстээ, үр хүүхдэд минь үлдээсэй гэж л зорьсон.
-Ардын дууны донж маягийг та их сайхан гаргадаг. Энэ эрдмийг хэнээс сурав?
-Би МУИС-д сурч байхдаа ч дуулаад л яв даг байсан. Ардын дуу бол тоглоом биш гэдгийг хэл мээр санагддаг. Хүүхдийн тог лоом наадгай ч гэсэн учиртай байдаг шүү дээ. Ардын, язгуурын гэ сэн тодотголтой зүйл урлагт дутагдаж байгааг анзаарсан залуус, ялан гуяа рок попынхон сүү лийн үед ардын гэх үнэр ханхлуулахыг оролд дог болж. Тэр нь үнэн дээ хятад үнэр л байдаг байхгүй юу. Үүнд би харамсдаг. Дуугаа огт ойл гоогүй байж янз бүрээр эвдэж дуулдаг. Хаана дуулж болох, болох гүйгээс эхлээд ардын дуу бол өөрийн гэсэн философитой. Миний багш Оюунбат гэдэг хөг жимчин, судлаач хүн байдаг. Энэ хүн хүрээний, ар дын гэсэн манерийг их сайн мэддэг учраас багшаасаа багагүй зүйл сурсан. Ж.Бадраа гуайн үүсгэн байгуулсан Ардын урлаг судлалын тэн химд суралцсан хүн тодорхой хэмжээний ойлголттой төгсөнө шүү дээ.
Солийн Цоодол багшаар ардын дууны хичээл заалгадаг байсан минь ч өөрийн гэсэн өнгө аяс, донж маягийг олж авахад тус болсон байх. Гэхдээ ардын дууг ухаанаар дуулдаг учраас өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Ардын дуу гэдэг он цаг улирах тусам, ая аялгуу, шүлгийн хувьд өөрчлөгдсөн бай даг. Би судалгаа хийдэг хүний хувьд ямар ч гэсэн өөрийнхөө дуулдаг дуунуудын 2-3 аяны хувилбар, түүх домгийг мэднэ шүү. Тиймээс ч энэ орон зайд тодорхой хэмжээний хувь нэмрээ оруулсан болов уу.
-Та үйлэнд хэр вэ. Бөх нөхрийнхөө дээл, малгай, монгол гутлыг зэхдэг үү?
-Дээл хувцас оёод босгосон юм алга. Гэхдээ хүний амьдрал л юм хойно онгорхой хагархай цоорхойгоо өөрийнхөө хэмжээнд оёчихно. Харин нөхрийнхөө дээлийн өнгө, тоглолтынхоо хув цасны загварыг би гаргадаг. Хувийн оёдолчинтой.
-Хүүгээ ямар мэргэжилтэй хүн болоосой гэж хүсдэг вэ?
-Нөхөр маань хүүгээ спортоор хичээллүүлэх сонирхолтой. Спортын хүн болохдоо гол нь бус эрүүл чийрэг, тэсвэртэй, хүмүүжилтэй болоход нь тустай гэдэг. Ирэх жилээс хүү маань чөлөөт бөхөөр хичээллэнэ. Өөрөө ч спортод дуртай.
-Таныхаар амьдралын аз жаргал юу вэ?
-Аз жаргалыг хүн өөрөө л бүтээдэг учраас хөдөлмөрлөх хэрэгтэй. Өөрийнхөө хүссэн зүйлээ хийгээд таашаал авах аз жаргал. Гэр бүлтэйгээ амгалан тайван амьдрах аз жаргал. Ер нь өөрийнхөө гараар бүтээсэн бүхэн минь аз жаргал юм даа.
-Та адгуу юу?
-Удаан, тайван юм шиг хэрнээ адгах үедээ бас адгана аа. Зарим үед тайзан дээр гарахдаа яагаад ч юм өөрийгөө захирч чадахгүй болтлоо адгаж сандардаг. Адгана, сандарна гэдэг ту хайн хүнээс өөрөөс нь шалтгаалдаг учраас сэтгэл зүйгээ л захирах хэрэгтэй юм билээ.
-Амралтын өдөр сайхан амармаар санагд сан үедээ юу хийдэг вэ?
-Амралтын өдөр би үд хүртэл унтдаг. Өнөөдөр амралтын өдөр гэсэн дохио толгойд байдаг учраас их сайхан амарч чаддаг. Ажлын өдөр бол ажил багатай байсан ч сэтгэл тайван унтаж чаддаггүй. Би Улсын филармонид ажил лаад хоёр жил шахам болж байна. Өглөө ажил руугаа явах, гэр бүл, хувийн уран бүтээлээ амжуулах гээд түмэн завгүй.
-Таны гарын хоол юу вэ?
-Би зочиндоо аль болох шинэлэг хоол хийж өгөхийг хичээдэг. Янз бүрийн хоол өөрөө зохиож хийх дуртай. Сэтгэлээсээ хийсэн хоол бүхэн амттай гэж нөхөр маань хэлдэг. Гарын хоол гэхээсээ намайг хүмүүс цай сайтай гэдэг.
-Гарын цайныхаа нууцаас хуваалцахгүй юу?
-Ер нь манай нутгийнхан цай сайтай. Ээжийн хээ дэргэд олон жил байсан учраас цай чанах аргаас нь суралцсан болов уу гэж боддог. Ми ний хувьд цайны идээгээ зөв сонгох тал дээр ач холбогдол өгдөг. Оросын жинхэнэ шар цай гэж ярьдаг даа, түүнийг л сонгодог. Ус, сүү, идээ гурваа таа руулж чадвал цай сайхан болдог. Жаахан сүүл, гурил хийж байгаад чанасан цайгаа өглөө заавал уучихаад гардаг. Цагаан хоол, эрүүл хооллолт гэж их ярьдаг болжээ. Гэхдээ бидний өссөн орчин, биемахбодид дассан хоол хүнс энэ шүү дээ.
-Хамгийн сайхан эмэгтэй гэж таныхаар ямар хүнийг хэлэх вэ?
-Муухай эмэгтэй гэж байдаггүй байх. Яагаад гэвэл эмэгтэй хүн бүр ээж болдог шүү дээ. Миний хувьд бусдад үлгэрлэх юмтай эмэгтэй хүнийг сайхан гэж хэлнэ. Олон уртын дуучныг “төрүүлсэн” соёлын тэргүүний ажилтан Дэлгэр багшийнхаа талаар тэрбээр “Шавь нар нь гавьяат болчихоод бай хад өнөө хүртэл багшид минь яагаад өг дөгг үй юм бол” гэж бодож явдгаа ярьж байлаа.
Л.ГАНЧИМЭГ