Хөгжим бүжгийн коллежоор ороход нэг л сайхан. Гүйж, харайж дэггүйтэх хүүхдүүдийг хараад бага насаа эрхгүй
санаж, анги, танхим, хонгилын булан бүрт хичээлээ давтан, хөгжимдөх нь театрт орсноос ялгаагүй сэтгэгдэл төрүүлдэг. Үргэлж уран бүтээлээр буцалж байдаг тус сургуулийн хамт олон дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг таниулж, алдрыг нь өргөж яваа нь бахархмаар. Монголд ятгын орчин цагийн мэргэжлийн танхимын хичээл нээгдсэний 50 жилийн ой ирэх сард тохиохтой холбогдуулж, ХБК-ийн Сургалтын албаны дарга Н.Ганчимэг багштай уулзлаа.
-Монголд мэргэжлийн ятгачин бэлдээд 50 жил болжээ. Энэ том үйл явдлыг тэмдэглэхээр олон ажил зохион байгуулж байгаа та най хамт олонд баяр хүргэе.
-Монголд ятгын орчин цагийн мэр гэжлийн танхимын хичээл нээгдсэний 50 жилийн ой ирэх сард тохино. Бид энэхүү ойг угтсан ажлаа өнгөрсөн жи лээс эхлүүлж, дөрөвдүгээр сард ятга хөгжимд зориулсан уран бүтээлийн уралдааныг хөгжмийн зохиолчдын дунд зарласан. Одоо бү тээлүүдээ хү лээн авч байна. Ирэх сарын 8-нд урал даанд ирүүл сэн бү тээлүүдийг шалгаруулж тог лолт хийх юм. Нэг бүтээлийг 2.5 сая төгрөгөөр урам шуулна. Мөн уралдаанд ирүүлсэн ятгын зохио луудаар эмхтгэл гаргахаар төлөв лөсөн. Үүнээс гадна ятганд зориулсан сурах бичиг гаргаж байна. Морин хуур бидний өвөг дээдсийнх гэдэг нь батлагдаад өнөө цагт монгол брэнд болж чадсан. Тэгвэл ятга хөгжмийн гарал үүслийг сөхөөд үзэхэд мөн л монголчуудад хамаатай болж байх шиг. Судар бичигт дурдсанаар монголчууд эртнээс энэ хөгжмийн зэмсгийг хэрэглэдэг байж. Харин түү- хийн явцад мартагдаж, ор хигдоход хүрсэн байна. Ж.Бадраа гуайн “Монгол ардын хөгжим” номд ятгын тухай их дэлгэрэнгүй бичсэн байдаг юм. Монголчуудын эртнээс хэрэглэж ирсэн күнкүэү хэмээх хөгжим нь ятга байсан хэмээдэг. Мөн “Жангар” туульд 85 мөнгөн утастай ятгын тухай өгүүлсэн байдаг.
-Ятга хөгжмийн үүсэл, хөгжлийн талаар эрдэм шинжилгээний хурал хийнэ гэсэн үү?
-Бид энэ арга хэмжээний хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал, гадаадын алдартай ятгачдын тоглолт, мэргэжлийн ятгачин болохоор сурч байгаа оюутан, сурагчдын болон сонирхогчдын ангиллаар уралдаан явуулж, тоглолт зо хион байгуулна. Энэ арга хэм жээ ирэх сарын 9-12-нд болно. Ер нь энэ ажлыг олон улсын хэмжээнд явуулахаар Хойд, Өмнөд Солонгос, Хятад, Япон, Буриад, Халимаг зэрэг ятга өргөн тархсан улсуудаас эрдэмтэн, судлаачдыг урьсан. Одоогийн байдлаар Халима гаас бусад нь орол цохоо мэдэгдэж, илтгэл үү дээ илгээж байна. Ятга хэрхэн үүссэн, өнөөдөр ямар төвшинд хэрэглэж бай гаа зэрэг сэдвээр эрдэм шинжилгээний илтгэлүүд тавина. Туршлага солилцох журмаар олон улсын ятгачдын тоглолт хийнэ. Манай шилдэг ятгачдын тоглолт ч болно.
-Ятгын гарал үүсэл нь Монголоос эхтэй гэсэн сураг байгаа. Энэ талаар ямар мэдээлэлтэй байна вэ?
-Ятга бол гэрийн хөгжим маягаар хэрэглэгдэж ирсэн. Хийд сүм, ордны хөгжим гэгдэж дээдсийн хүрээнийхэн л хэрэглэж байсан учраас түгээн дэлгэрүүлэх тал дээр ма найд жаахан дутмаг байж. Архангай аймагт хадгалагдаж байгаа эртний нэг ятгыг судлаад үзэхэд Хүннүгийн үе тэй холбогдож байгаа гэсэн. Тэгэхээр монголчууд тэр үеэс л энэ хөгжмийг хэрэглэж байсан гэж үзэхэд хүрч байна. Бид энэ арга хэмжээнийхээ хү рээнд ятгын үзэсгэлэн гаргахаар төлөвлөсөн. Үүнд эртний ятга, өнөөдөр хэрэглэж бай гаа энэ төрлийн хөгжмийн зэмсгүүдийг дэлгэнэ. Архангайд байгаа тэр ятгыг авчирч нийтэд үзүүлэхээр Соёл урлагийн хорооны холбогдох хүмүүстэй ярьж бай на. Мөн 1950-иад оны сүүлч үеэр Ардын дуу бүжгийн чуул гад байсан Цэдэн гээд мундаг хуурчийн урласан ятга болон Архангайн Дэмчиггарав гэж за луугийн урласан ардын хөгжмийн олон сайхан зэмсгийг тавина. Нээлтийн ёслолын үеэр гэрэл зэргийн үзэсгэлэнг мөн гаргана. Энэ арга хэм жээг зохион байгуулахаар материал цуглуулж байхад сонин зүйл их гарч байна. Манай хөгжмийн зохиолчдын бичсэн ятгын тухай сайхан шүлгүүд байна. Бас манай орчин цагийн хөгжмийн зо хиолчид, тухайлбал Жанцанноров, Чинзориг, Шарав, Нацагдорж нар ятгын бүтээл хийсэн байна.
-Ой угтсан олон уралдаан зарлаж байгаа гэсэн?
-Ой угтсан хэд хэдэн уралдаан зарласнаа ирэх сарын 15-18-нд явуулна. Арга хэмжээний нээлтээ ДБЭТ-т 15-нд хийгээд ятгын түүхэн замналыг сурталчилсан арга хэмжээ явуулж, тоглолт хийнэ. Дараагийн өдөр нь эрдэм шин жилгээний хурал болно. Энэ өдрийн үдэш гадаадын Хүннү гүрнээс үүссэн байх магадлалтай ЯТГА ятгачдын тоглолтыг ХБК-ийн концертийн танхимд зохион байгуулна. Улсын филармонид 17-нд Монголын ятгачдын тоглолттой.
-Монгол ятгачдын тоглол тод хэчнээн хүн оролцох бол?
-60-70-аад ятгачин нэг тайзнаа цуглана. Ийм хэмжээний тоглолт өмнө нь манайд болж байгаагүйгээрээ онцлог. Их сайхан, үзүүштэй, бахархмаар тоглолт болох учраас хүрэлцэн ирээрэй. Хаалтын ажиллагаа 18-нд болно.
-Сүүлийн үеийн уран бүтээлчдээс ятга хөгжмөөр Монголыг сурталчилж байгаа залуучууд нэлээд бий. Тэд тоглолтод оролцох уу?
-Германы нэртэй томоохон оркеструудтай хамтран ятгын концерт тоглосон “Бөртэ” хамтлагийн хөгжимчин МөнхЭрдэнэ монгол ятгыг Баруун Европт сурталчлахад их хувь нэмэр оруулж байгаа. Одоо манай сургуульд цагийн багш хийж байна. Морин хуурын чуулгад дөрвөн ятгачин байна. Ардын дуу бүжгийн чуулгын Амарбаясгалан байна. “Арга билиг” хамтлагт бас тоглодог шүү дээ. Тэр хүү модерн чиглэл рүү, сонгодог тал руугаа их сайхан тоглодог юм. “Тү- мэн эх” чуулгад Нарангэрэл гэж байна. Анхны 16-гийн нэг Алтантуул, залуу хөгжимчин Билэгдэмбэрэл гээд нэрлээд байвал манайд сайн ятгачин олон бий. Тэд бүгд энэ арга хэмжээнд орно.
-ХБК-д ятгачнаар хэчнээн хүүхэд сургаж байна вэ?
-Одоогийн байдлаар 30- аад хүүхэд сурч байгаа. Жил бүр 3-4 хүүхэд элсүүлдэг юм. 12 настай хүүхдийг сонгон шалгаруулж аваад зургаан жил дунд сургуульд, дөрвөн жил бакалавраар сургаж төгсгөдөг.
-Шүүгчдийн бүрэлдэхүүнээ сонгосон уу?
-Хараахан сонгоогүй бай на. Шүүгчдийн багийг мэргэжлийнхнээс бүрдүүлнэ. Энд нэг зүйлийг тодруулж хэлэх нь зүйтэй байх. Учир юу гэвэл, орчин цагийн мэргэжлийн ятгачдын талаар л яриад байвал их өрөөсгөл ойлголт болно. Тэгэхээр энэ үеэс өмнө манайд ятга хөгжим байсаар ирсэн юм шүү. Гэхдээ хамрах хүрээ нь бага байж. Харин орчин үед ятга гоцлол хөгжмийн хэмжээнд очсон. Сүүлд 1961 онд Магнайсүрэн багш ятга хөгжмийг Үндэсний найралд оруулахаар хөө- цөлдөж, мэргэжлийн анги нээл гүүлсэн юм билээ. Ингэж анхны ангидаа 16 хүүхэд авч, Монголын мэргэжлийн ят гачдыг бэлтгэж эхэлсэн түүхтэй. Нэг түүх ярихад, тэр үед Лодойдамба гуай БНАСАУ-д айлчилж л дээ. Тэгэхэд 13 утастай ятга бэлэглэж, “Ятга бол монгол үндэсний хөгжим. Хожим ма найд нутагшсан юм” гэж тайлбарласан гэнэ билээ.
-Одоо манай сургалтад хэрэглэдэг ятга хэчнээн утастай вэ?
-Бүх төрлийн ятгаар сургалт явуулдаг. Сүүлийн үед ихэвчлэн 21, 25 утастай ятгаар тоглодог болсон. Сонирхуулаад ярихад, ятгыг нарийн утаснаас нь эхэлж татаад бүдүүн рүүгээ шилждэг юм. Гэтэл судар бичигт дурдсанаар монгол ятга бүдүүн талаасаа эхэлдэг гэсэн байдаг гэнэ. Тэр талаас нь эхлэхэд ятга сурах амархан байдаг талаар манай мэргэжлийн ятгачид бас ярьдаг л даа. Тэгээд бодохоор сургалтын өвөрмөц арга байсан шиг байна. Энэ мэтчилэн ярихаар энэ хөгжим манайхаас гаралтай байх магадлал өнд өр гэж ярьдаг юм. Гэхдээ батлагдсан зүйл биш л дээ.
-Энэ том арга хэмжээ зохион байгуулахад хөрөнгө мөнгөний асуудлыг хэрхэн шийдэж байна вэ?
-Үнэхээр их хөрөнгө мөнгө шаардсан том ажил зохион байгуулж байна. Хамтрагчаар юуны өмнө БСШУЯ, Монголын урлагийн зөвлөл, Соёл урлагийн хороо, ҮДБЭЧ, СУИС, Хүүхдийн ордон, Монголын хөгжмийн зохиолчдын хороо ажиллаж бай на. Ерөн хий ивээн тэтгэг чээр “Улаанбаатар” зочид буу дал оролцож байгаа. Мөн “Өнөөдөр” сонин, “MN-25 ду гаар суваг”, ТВ-9 телевиз, МҮХАҮТ, Жи-мобайл, “Номин”, “Оюуны ундраа”, “Брау хаус” гээд олон байгууллага ивээн тэтгэж байгаа.
-Монголын мэргэжлийн ятгачдыг бэлтгэхэд анх Ким Сан Ам багш байсан гэдэг. Түүний дараагийн үед хэн хэн багшилж байсан бол?
-Магнайсүрэн, Сандаг, Нарантуяа багш ятгын сургалтыг шинэ төвшинд гаргахад их нөлөөлсөн. Тэдний дараагийн үе Алтантуул, Цолмон, Отгонтуяа, Мөнх-Эрдэнэ гээд олон сайхан хөгжимчин бий.
-Монголд мэргэжлийн ятгачид бэлтгэсний үр дүнд 1970-аад онд сайхан уран бүтээлүүд, сайн уран бүтээлчид олноор төрсөн гэдэг.
-Үнэхээр тийм шүү. Түмэндэмбэрэл, Гэрэлт-Од, Адарсүрэн, Цэрэнчимэд нарын сайн дуучид ятгатай дуулж, хүмүүсийн сэтгэлд хоногшсон олон сайн бүтээл хийсэн шүү дээ. Ятгатай бүтээлүүд их донжтой байдаг юм.
Ж.ЭРДЭНЭ