Монголын симфони найрал хөгжим 80 гаруй жилийн түүхтэй. Гэсэн ч 1963 онд Дуурь бүжгийн эрдмийн театр байгуулагдсанаар симфони найрал хөгжим болон найрал дуу, дуурь, балетын урлаг хөгжиж эхэл сэн. Тэгэхээр сонгодог урлагийн салбарт монголчууд залууханд тооцогдох юм. Бид 50 орчим жил л хүн төрөлхтний сор болсон бү тээлийг эгшиглүүлэх хөгжмийн театртай танилцжээ. Энэ хугацаанд театр ч урын сангаа бая жуулж, үзэгчид ч шилдэг бү тээлүүд, алдартай хөгжмийн зо хиолчидтой танилцсан. 1970-аад онд Монголын хөгжмийн зохиолчид магтуу хэмээх хөгжмийн төрлөөр бүтээлээ туурвиж, ихэвчлэн нам засгаа магтан дуулдаг байв.
XVIII зуунаас эхтэй магтуу буюу хөгжмийн кантат тө рөл нь дэлхийн хэмжээнд шашны дуулал хэлбэрээр хөгжиж иржээ. Найрал дуу, найрал хөгжимд зориулагдсан маг туу нь хөгжмийн баялаг тог лолт, дуулаачийн хоолойн чадлыг мэдрүүлдэг онц логтой. Дуурь бүжгийн эрд мийн театрын 50 жилийн ойн өмнөх жилд симфони найрал хөгжим, найрал дуучдад зориулсан хоёр ч бүтээлийг бүрэн хэмжээгээр нь Монголд анх удаа тоглуулахаар хөтөлб өртөө багтаажээ. Ирэх бямба гаригийн үдэш үзэгчдийн сонорыг мялаах “Кармина Бурана” кантадад бэлтгэж байгаа тус театраар ороод гарлаа.
ЦЭЭЛ НАРИЙНААС ХАМГИЙН ӨТГӨН ХООЛОЙ ХҮРТЭЛ ЭГШИГЛЭНЭ
Магтууг гоцлол дуучин, найрал хөгжим, найрал дуучдад зориулсан учраас тайзнаа онцгой засал хийж, хэн нэгэн жүжигчнийг дүрд хувиргах шаардлагагүй. Найрал дуучдын хүчирхэг тоглолтыг хүргэхийн тулд энэ удаа ДБЭТ болон ЦДБЭЧ, ХБК хамтарч байгаа аж. Биднийг очих үед удирдаач Ж.Бүрэнбэх ХБКийн найрал дуучдыг найрал хөгжимтэй хамтран бэлтгэж байв. Хүүхдүүд учраас тэд алдах нь олонтаа. Тэр бүрт хөгжим зогсож, удирдаач такт болон хэмнэлийн талаар хүүхдүүдэд тайлбарлаж өгнө. Мөн ДБЭТ-ын эмэгтэй найрал дуучдыг дуулуулж л тэдэнд сонсгож байв. Багачууд дуулах хэсэг бүрээ хэд хэдэн удаа давтаж үзээд багштайгаа тусгайлан бэлтгэл хийхээр явлаа. Мэргэжлийн театрын тоглолтод заавал сурагчдыг оролцуулах ямар хэрэг байх юм бэ гэж та бодож магад. Тэгвэл хүүхдийн нарийн цээл хоолой тоглолтыг хэрхэн чимдэгийг “Кармина Бурана”-гийн тоглолтын үеэр сонсоорой. Карл Орфын “Кармина Бурана” кантат дэлхийд алдартай. Тэр ч бүү хэл алдартай найрал дууны хамтлагуу дын чадал чансааг сорьдог хэмээн мэргэжилтнүүд үнэл дэг. Тэгэхээр “Кармина Бурана”-г найрал дууны индика тор гэж хэлж болно. Монголын үзэгчид хөгжмийн зохиолч болон бүтээлийнх нь нэрийг сонсоод энэ магтуугийн талаар сайн мэдэхгүй байж болох ч тоглолтын үеэр эгшиглэх найрал дуунууд танил дотно байна гэдэгт итгэлтэй байна. Учир нь энэ магтуугийн хэсгээс аливаа хүндэтгэлийн тоглолтын нээлт, хаалтад байнга эгшиглэдэг юм билээ. “Кармина Бурана” магтуу гурван гоцлоочтой. Сопрано, тенор, баритон хоолойтой дуучин тус бүр нэг байх аж. Энэ удаагийн тоглолтод Б.Эрдэнэтуяа, Б.Гомбо-Очир, Ч.Энхтайван нар гоцолно.
ТЕАТРЫН САНГ АРВИЖУУЛЖ, НЭГ ШАТ АХИУЛНА
XIII зууны үеийн уран зохиолын дурсгалт хэсгээс сэдэвлэсэн эл магтуу оршил, төгсгөл, гурван анги, 25 хэсгээс бүрдэнэ. Магтуугийн либереттог орос хэлнээс ардын уран зохиолч Д.Цоодол орчуулжээ. Тэрбээр энэ зохиолын тухай “Дундад зууны үеийн энэ зохиолд хүний хувь заяа болон хайр дурлал, нийгмийн бухимдал гээд бүхнийг өргөнөөр харуулжээ. Хүн үргэлж сайн сайхан амьдрахыг хүсэж байдаг ч түүнд нь нийгмийн олон хүчин зүйл саад болдог аж. Түүнчлэн зохиолд архины балгийн тухай хангалттай өгүүлсэн байна. Ер нь их баялаг утга санаатай, ярих юм ихтэй зохиол юм аа. Энэ кантатыг тоглоогүй Дуурийн театр дэлхийд ховор байдаг. Монголчууд үүнийг тоглох болсон нь нэг шат ахисан чухал үйл явдал боллоо” хэмээн ярив.
Оршил
“Аз заяа- Ертөнцийг тохинуулагч” Аз заяаны бурхан минь ээ чи Айхтар догшин зантай юмаа Сайдуулж муудуулж, багасгаж томсгоод л Сар шиг янз янз болгох юм даа чи...
ХАВАР ИРЛЭЭ (нэгдүгээр анги)
Газар дэлхийд хавар ирлээ Гайхамшигт түүний инээдээр ертөнц гэрэлтлээ Урин дулааны тэнгэр цоохор хувцсаа өмсөж Уяхан дуугаараа ойн шувууд Флора-г магтлаа...
АРХИНЫ МУХЛАГТ (хоёрдугаар анги)
Архины мухлагт хөнтөрч суухдаа бид Авс нүглийн тухай бодох зав байхгүй Хэдэн зуун аяга байсан ч цөөднө Хэмжээ хязгааргүй мартагдаж бүгдээрээ цөлнө...
ХАЙРЫН ОРДОН (гуравдугаар анги)
Тэнд эндгүй хайрын сэтгэл ниснэ Тэмүүлж бүгдээрээ түүнийг тосно Цорчим халуун цээжинд минь мөс орогножээ Цогтой залуу минь чи намайг амилуулж аваач...
Төгсгөл
Заяа тавилан минь ээ Зан чинь яасан ширүүн юм бэ Сайдуулж муудуулж, багасгаж томсгож Сар шиг л янз янз болгох юм даа чи...
1937 онд бичигдсэн энэ бүтээл хөг ,аялгуу, зохиомжийн хувьд эртний Миф, Бавар үн дэст ний онцгой аялга, хэм хэм нэл дээр үндэслэсэн байдаг. Түүнчлэн тухайн үеийн Баруун Европын хөгж мийн театрын шинэчлэлд шийд - вэрлэх нөлөө үзүүлсэн учраас өнөөг хүртэл дэлхийн тайзнаа тоглогдсоор байгаа билээ.
Ж.СОЛОНГО