Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шилдэг найман багийн нэр тодорлоо

Канадын Эдмонтон хотод шайбтай хоккейн дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн болж байна. Өнөөдөр тус тэмцээний шөвгийн наймын тоглолтууд болох бөгөөд энэ шатанд дараах багууд учраа таарч тоглох нь.

Финланд-Герман
Швед-Латви
Канад-Швейцар
АНУ-Чех

Хагас шигшээ тоглолтууд энэ сарын 19-20, гуравдугаар байрын болон аваргын төлөөх нь 20, 21-ний өдрүүдэд болох хуваарьтай юм.

Тус тэмцээнийг 2021 оны арванхоёрдугаар сараас энэ оны нэгдүгээр сарын хооронд зохион байгуулахаар төлөвлөж байсан ч коронавирусийн улмаас зун хүртэл хойшлуулсан билээ.

Бэлтгэсэн Э.МАНЛАЙБААТАР