“Хүн баярлуулах сайхан шүү дээ. Тэр тусмаа гэнэт гоё мэдээ дуулгахад ямар сайхан гээч. Миний энэ ном олон хүнийг баярлуулах байх аа. Энэ номоороо би аавдаа том буян хийсэн гэж бодож байгаа. Монгол Улсад мэргэжлийн театрын урлаг үүсэж, хөгжсөний 80 жилийн ой тохиож байгаа энэ үед тэнгэрт очсон урлагийн их бурхад ч уулзаж байгаа байх. Тэд миний аавд баярлаж байгаа даа. Тэгээд бас “Шукарын хүү овоо доо” гэх байх. Хүн ер нь ахмад үеийнхнийг хайрлаж, хүндэлж, баярлуулж байх учиртай юм шүү” хэмээн ярих Ч.Болдыг манай уншигчид андахгүй.
“Өнөөдөр” сонины “Гэрэл зураг түүх өгүүлнэ”, “Урлагийн бурхдын учиртай яриа”, “Ардын цэнгэлдэх-80”, “Үндэсний хувьсгал-100”, “Үүх түүх” булангуудад түүний олон арван сонирхолтой баримт, түүхэн материал нийтлэгдэж, уншигчид төдийгүй эрдэмтэн судлаачдын талархлыг хүлээдэг юм. Түүний бичлэг тэр чигээрээ ховор, нандин архив байдаг. Тэр утгаараа хонины сүүлтэй зүйрлэмээр өег, амттай.
Тэрбээр “Урлагийн бурхад” хэмээн нэрлэсэн зургаа дахь номоо Монгол Улсад мэргэжлийн театрын урлаг үсэж, хөгжсөний 80 жилийн ойд зориулжээ. Номын эхний хуудсанд энэ тухайгаа тусгайлан дурдсан байна. Театрт элэгтэй байж, үх түүхийг нь судлах олон шалтгаан түүнд бий. Хамгийн үрүүнд тэрбээр театрыг ааваараа төсөөлөн, хайрлаж, үтэж явдаг юм. Түүний аав Монголын урлагийн алтан үеийнхний сор болсон ардын жүжигчин, Монголын театр, кино урлагийн үтгэлтэн Д.Чимэд-Осор. Урлагт хайртай монголчуудын сэтгэлд “Цогт тайж” киноны цэцэрлэгч өвгөн, М.Шолоховын Сэтгэлийг шинэтгэсэн нь” үжгийн Щукар, “Хүний сайхан сэтгэл” киноны усч өвгөн зэрэг театр, дэлгэцийн 85 дүрээр мөнхөрсөн хүн.
Бас “Гологдсон хүүхэн”, “Нүгэл буян”, “Зэрэг нэмэхийн өмнө”, “Тамирын охин”, “Хонины найр” киноны найруулагч. Ч.Болдыг урлагийнхан хийгээд учир мэдэх хүмүүс “Щукарын хүү” хэмээдэг юм билээ. Аав нь авьяасаараа амилуулсан дүр ийнхүү хүүд нь чимэг болдогт тэрбээр бэлгэшээн “Аав маань 1936 онд театрын халуун ам бүлийн гишүүн болж, 25 жил драмын урлагийн төлөө зүтгэсэн юм. Монголын театрын урлагт оруулсан аавын минь хувь нэмрийг үнэлэн 1945 онд гавьяат жүжигчин гэдэг эрхэм цол хүртээсэн. 1959 онд М.Шо ло ховын “Сэт гэлийг шинэтгэсэн нь” жүжгийн Щукарын дүрийг гайхалтай сайн бүтээж, хү мүүсийн сэтгэлд хоногшсон юм. Үүнээс хойш намайг “Щукарын хүү” гэдэг болсон” гэж хуучлав. “Урлагийн бурхад” номоо бичихдээ би хоёр өнцөг барьсан.
Монголын театр, дэлгэцэд мөнхөрсөн алтан үеийнхнийг нэрийн үсгийн дарааллаар нь бус театрын босгоор алхаж орсон он цагаар нь эрэмбэлсэн. Номын нэгдүгээр бүлэгт багтаасан хүмүүсийг амьд сэрүүн байхад нь би уулзаж, ярилцаж байсан юм. Эдгээр материалыг “Өнөөдөр” сонинд “Урлагийн бурхдын учиртай яриа” гэсэн булан нээж, уншигчдын хүртээл бол госон. Энэ номд орсон мате риалын 60-70 хувь нь энэ сонинд нийтлэгдсэн. Ийм сайхан боломж олгосон танай хамт олонд талархаж байна. Нөгөөтэйгүүр “Урлагийн бурхад” ном бол Монголын театрын урлаг үүсэж, хөгж сөний 80 жилийн ойд барьж буй Ч.Болд гэдэг ганц хүний бэлэг биш. “Өнөөдөр” сонины бэлэг юм шүү гэдгийг би онцлон хэлмээр байна .
Энэ онд тохиосон түүхт ойн баярыг угтан жил гаруйн өмнөөс тус хамт олон дуугарч, холбогдох материал, нийтлэлийг уншигчдадаа хүргэсээр ирсэн. Энэ утгаараа Монголын театрын бурхад болсон хүмүүст зул өргөлөө гэж бодож байгаа”. Ийнхүү ярьсан Ч.Болд Монголын театр, дэлгэцийн хийгээд бусад түүхтэй холбоо той гэрэл зураг цуглуулж, архивын хуудас сөхөж, хийж бүтээсэн зүйлтэй ахмадуудыг “эрэн сурвалжлах” болсон бас нэг шалтгаан бол Ц.Балдорж эрхлэгч 1995 онд “Ням гариг” сониндоо түүхэн гэрэл зураг бүхий нэг матеиалыг нь нийтэлж өгсөн явдал юм билээ. Үүнд урамшсан тэрбээр тэр цагаас эхлэн хувийн архиваа зузаатган, мэргэжлийн цуглуулагч болтлоо суга дэвшин, зургийнхаа түүхийг мөшгин бичих болсон гэдэг. Театр судлаач Ү.Хүрэлбаатар “Аавынхаа амьд яриаг үлгэр мэт сонсож, театрын урлагийн бурхдын өвөр дээр эрхлэн өссөн хүүхдийн хувьд ийм ном гаргах нь Ч.Болдын үүрэг юм. Тэр үүргээ сайн биелүүлжээ” хэмээн номын оршил хэсэгт бичсэн нь зо хиогчид их урам өгч, баярлуулсан гэнэ.
Монгол Улсад мэргэжлийн театрын урлаг үүсэж, хөгжсөний 80 жилийн ойд зориулан “Өнөөдөр” сонин “Ардын цэнгэлдэх-80” булан нээж, жил гаруй хугацаанд олон нийтлэл, ярилцлага, үүх түүхийг хүмүүст хүргэсэн. Түүхт ойн жил шувтарч байгаа учраас энэхүү булангаа “Урлагийн бурхад” номын хуримаар өнд өрлөж байна. Гэхдээ энэ талаар дахин бичихгүй гэсэн үг биш. Бид үргэлжлүүлэн илүү сонирхолтой сайхан түүхүүдийг өөр булангуудаараа хүргэсээр байх болно. Эцэст нь хэлэхэд, “Урлагийн бурхад” ном судлаач, мэргэжилтнүүдэд гарын авлага болохуйц ач холбогдолтой, уншууртай, нэг үгээр хэлэхэд тал талаас нь мөлжихөд арвин өгөөжтэй мини архив болсонд зохиогчид талархах нь зүй тэй болов уу. Үүнд ном, хэвлэлд өмнө нь гарч байгаагүй ховор, нандин гэрэл зураг, архивын баримтыг дэлгэн, эх сурвалжийг олон өнцгөөр хайсан сонирхолтой материалууд баг таажээ. Түүнчлэн 1921-1972 онд Монголын театрын тайзнаа тавьсан дэлхийн болон Монголын 207 жүжгийн нэрийн жагсаалтыг эл номоос харж болно. “Бөмбөгөр ногоон”-ы болдогг үй Шаравдоо”-гоос эхлээд “Театрын лого болон бас бус зүйлс”-ийн тухай өгүүлэх “Урлагийн бурхад”-ыг уншаад тэнгэрийн орноос бурхад ““Шукарын хүү овоо доо” хэмээж буй нь лавтай.