Модун уурласан. Хил хязгаараа сахин хамгаалж чадаагүй хэрнээ хаанд ая тал засаж найрлаж суугаа Лүүсүү ванд, Хүн улсынхаа газар шороог хатнаасаа дорд үзсэн аавдаа тэр уурласан.
Модун шаналсан. Хүн гүрнээ хааны дайтай захирч, товхинуулж чадахгүй байгаа аавыгаа хороохдоо, хайртай ээж нь Түмэн Шаньюгийн хөлийг нөгөө ертөнцөд ч бүлээцүүлж явах хүсэлтэйгээ уламжлаад амиа егүүтгэхэд, Хан улсын хааны нэхсэн болгоныг өгөхөөс аргагүй байдалд орж, хайртай хатан Шивагаа өмнөд хөрш рүү үдэхдээ тэр шаналсан.
Модун зоригтой байсан. Учир нь тэр ард түмнийхээ өмнө зарц нь байх үүрэгтэй хаан гэдгээ ухаарсан. Өөрийн хайртай бүхнээ золиосолсон ч улсын үндэс болсон газар шороогоо хамгаалсан учраас тэр зоригтой байсан.
“ГАЗАР БОЛ УЛСЫН ҮНДЭС МӨН”
Монголын анхны төрт улс Хүн гүрэн байгуулагд саны 2220 жилийн ойд зориулсан сэтгүүлч, зохиолч Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” жүжгийн нээлт өнгөрсөн баасан гаригт Улсын драмын эрдмийн театрт боллоо. Тэмдэглэлт олон ойн баярыг тохиолдуулан энэ оны эхэнд БСШУЯ, УДЭТ, МЗЭ хамтран зохиолчдын дунд түүхэн жүжгийн уралдаан зар ласан юм. Уралдааны тэргүүн шагналыг сэтгүүлч, зохиолч Б.Цогнэмэх хүртэж 10 сая төгрөг гардаж, өөрийн жүжгээ УДЭТ-ын тайзнаа амилуулах эрхтэй болсон. Шинэ, жүжгийн залуу зохиолчийн бүтээлийн анхны тоглолтыг үзэгчид халуун алга ташилт, сэтгэл хөдлөл, нулимстай угт ав. Эх орон, газар шорооныхоо төлөө бүхнээ зориулсан Модун Шаньюгийн түүх тэдэнд танил дотно бас түүний сэтгэлийн үнэнийг шинээр таниулсан цоо шинэ “уулзалт” болсон юм.
Түмэн Шаньюгийн ордонд их найр өрнөж буйгаар жүжиг эхэл лээ. Шанью сархадад дур тайн зэрэгцээ бага хатан Шунхуй, түүний ах Лүүсүү ванд толгойгоо мэдүүлж, бага хатны төрүүлсэн Ар ваадай хүүгээ хэтэрхий эрхлүүлсэн нь илэрхий харагдана. Харин ийнхүү найрлаж суухад нь баруун хил рүү нь Кушанууд довтолж, эзэлсэн тухай мэдээ ирнэ. Уг нь баруун хязгаарыг хамгаалах үүр гийг Лүүсүү ван хү лээдэг аж. Тэдний найр цэнгэлийг эсэргүүцсэн хоёр л хүн ордонд байв. Нэг нь Их зайран, нөгөө нь Түмэн Шаньюгийн их хатан Могол.
Баруун хил хязгаараа хамгаалж чадаагүйнх нь төлөө Их зайран Лүүсүү ванд хатуу үг хэлэв. Ван зайрангийн үгийг дуртай, дургүйн хооронд сонсох ч Шаньюгаас илүү эрх мэдэлтэй тэн гэрийн зарлигийг дамжуулдаг хүн ий өөдөөс сөргөх эрх байсангүй. Шунхуй хатан, Лүүсүү ван болон сархадад толгойгоо мэдүүлсэн Тү мэн Шаньюгаас улсаа аврахын тулд л Мо дун эцгээ хороодог. Тэр ч бүү хэл хү чир хэг Хүннү гүрнээ байгуу лахын тулд аав, ээж бас хайртай ханиа ч ал дах хувь заяа түүнд ногдсон. Гэсэн ч 2220 жи лийн дараа ч нэр алдар нь дуур сах агуу гүрнийг байгуулсан уч раас тэрбээр “Тэнгэрийн хүү” хэмээн өргөмжлөгдөн алдаршсан юм.
“НАРАН ЭХ, САРАН ЭЦЭГТ МӨРГӨЕ”
“Тэнгэрийн хүү” жүжгийг Н.Наранбаатар найруулж, зураачаар Т.Ганхуяг ажиллажээ. 2220 жилийн өмнөх түү хийг хүмүүст илүү ойр болгож, амилуулахын тулд тэд археологийн су далгаа ашигласан аж. Хатдын ээмэг бөгж, баатруудын зэвсэг зэргийг өчүү хэн жижиг хэлтэрхийгээс биет бол тол нь бүтээсэн байв. Түүнчлэн мон голчууд эртнээс нар, сарыг шүтэж байс ныг сануулан тайзны ерөнхий хэлбэрт нар, сарыг оруулжээ. Модуны дүрийг жүжигчин Г.Эрдэнэбилэг, Түмэн Шаньюгийн дүрийг гавьяат жүжигчин Б.Жаргал сайхан, Могол хатны дүрийг ардын жүжигчин Н.Сувд, Лүүсүү вангийн дүрийг ардын жүжигчин жүжигчин П.Цэрэндагва нар бүтээв. Жүжгийн гол дүрүүдээс гадна Их зайран болон Хан улсын элчийн дүрийг хамтад нь бүтээсэн С.Болд-Эрдэнэ, Шагэ гүнжийн дүрд тоглосон Д.Ганцэцэг нарын тоглолт бусдаас онцгой байсан юм. Жүжгийн анхны тоглолтын дараа зохиолч
Б.Цогнэмэхийн сэтгэгдлийг сонслоо.
-“Тэнгэрийн хүү” жүжгийн үг хэллэг өвөрмөц бас ончтой болсон шиг санагдлаа. Та энэ зохиолыг хэдий хэрийн хугацаанд бичив?
-Би уралдаанд зориулж бичээгүй. Угаас монголчуудын эртний түүх үргэлж миний сэтгэлээс уяатай явсан. Харин түүхэн олон ой тохиосон жилд үүнийгээ илэрхийлж бүтээл болгох завшаан тохиолоо. Уралдааны зар гарсны дараа найман хоног өдөр, шөнөгүй суугаад л зохиолоо бичсэн.
-Хамтарч ажилласан найруулагчаа хэрхэн үнэлж байна вэ?
-Миний бүтээл үзэгчдийн сэтгэлд хүрч чадсан бол найруулагч Н.Наранбаатар, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од, ерөнхий зураач Т.Ганхуяг болон бүх жүжигчний гавьяа юм шүү. Энэ жүжигт ажилласан уран бүтээлч бүр эх нутгийнхаа газар шо рооны төлөө огшиж, өвөг дээдсийнхээ түүхийг сэтгэл зүрхээрээ амилуулсанд би их баярлаж байна. Ерөнхий зураач Т.Ганхуягаас зарим зүйлийг тодрууллаа.
-Хатдын ээмэг зүүлтнээс эх лээд дайчдын жад, сэлмийг ч археологийн судалгаанд үндэслэсэн гэв үү?
-Түүхэн жүжгийг тайз, хувцасыг бүтээхийн тулд судлах л хэрэгтэй. Археологи, генетик, антропологийн гэхчлэн төрөл бүрийн судалгааны баримтыг ашиглахын зэрэгцээ ШУА-ийн Хүннүгийн секторын эр дэмтэдтэй хамтран ажиллалаа. Энэ жүжигт эдэлж хэрэглэж байгаа бүхэн бодит олдвороос санаа авсан гэдгийг харуулахын тулд тоглолтын танхимын гадна гэрэл зургийн үзэс гэлэн гаргасан.
-Хүннүчүүд нар, сар, галыг шүтдэг байсныг ч тайзны зохиомждоо багтаажээ?
-Монголчууд шиг нар, сар, галыг хамтад нь шүтдэг ард түмэн хаана ч байхгүй. Ялангуяа сар бол газар нутгийг бэлгэддэг. Тиймээс газар бол улсын үндэс гэж хэлсэн биз ээ. Монголчууд өөрийнхөө голомтод хэ дэн мянганы өмнө ийм агуу соёл иргэншлийг цогцлоосон байсныг харуулахыг зорилоо. Жүжгийн нээлтэд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Сангийн сайд С.Баяр цогт нар ирсэн юм. Тэд УДЭТ-ын уран бүтээлчидтэй дурсгалын зу раг ава хуулсны хаа дараа улсаас сонгодог урлагаа дэмжих ёстойг дурдаад С.Баярцогт сайд УДЭТ-ын 80 жилийн ойг тохиолдуулан ийм том жүжиг тавьсанд нь талархаж мөнгөн урамшуулал олгохоо амлаад, өөрийн биеэр ирж гардуулна гэж хэлсэн юм.