Намрын сүүл сарын налгар өдрүүд Улаанбаатар хотод ээлжилсээр. Хотын төв хэсэгт орших Хөгжим бүжгийн коллежийн гурван давхар шар байр энэ хэдэн өдөр ер бусын хөл хөдөлгөөнд дарагдлаа. Тус сургуулийн хамт олон Монгол Улсад танхимын сургалтаар мэргэшсэн ятгач бэлтгэж эхэлсний 50 жилийн ойг тэмдэглэхээр хичээнгүйлэн зүтгэсэн нь энэ. Монголын үндэсний гэх тодотголтой эртний хөгжмийн зэмсгийн түүх яагаад ийм богино жилээр хэмжигдэх болсон тухай тайлбарлан, олон нийтэд, залуу үедээ зөв ойлголт өгөхийн тулд энэхүү нүсэр ажлыг зохион байгуулсан юм.
Тодруулбал, монголчуудын эртний хөгжмийн зэмсэг болох ятгын гарал үүсэл, хийц маяг, сургалт, уран сайхны уламжлал шинэчлэлийг онол, практикийн төвшинд судалж боловсронгуй болгох, мэргэжлийн хөгжимчдийг бэлтгэх, суралцагчдын авьяас чадварыг хөгжүүлэх, сургалтын болон концертын урын санг баяжуулах, ахмад, залуу уран бүтээлч дийн залгамж холбоог бэхжүүлэх, ятгын уламжлалтай Хятад, Солонгос, Япон зэрэг орны уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, туршлага солилцох, ятгын урлагийн үндэсний ололтыг дотоод, гадаадад таниулж, түгээн дэлгэрүүлэх, өнгөрсөн 50 жилийн хугацаанд гаргасан дэвшил, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох зорилготой үйл ажиллагаа байв. Уг арга хэмжээний хүрээнд ятга хөгжмийн урын санг нэмэгдүүлэх зорилгоор шинэ уран бүтээлийн уралдааныг хөгжмийн зохиолчдын дунд хоёр ангиллаар явуулж, энэ сарын 7-нд сонсож, дүгнэсэн.
Том ангиллын нэгдүгээр байрт хөгжмийн залуу зохиолч Х.МөнхЕрт өнцийн “Концертын рапсоди”, удаах байрт төрийн хошой шагналт Н.Жанцанноровын “Ятганд зориулсан концерт”, гуравдугаарт хөгж мийн зохиолч Х.Алтангэрэлийн “Ятгын кон церт” орлоо. Харин бага ангиллын нэгдүгээр байрт шалгарах зохиол байгаагүй учраас удаа хад тө рийн шагналт хөгжмийн зохиолч С.Соронзонболдын “Ятга хөгжимд зориулсан бүтээл”, гуравдугаарт төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Мөнхболдын “Ятгын аяз” зохиолд шалгарсан. Анхаарал татсан өөр нэгэн ажил бол ятга хөгжим сонирхогчид, мэргэжлийн сургуульд суралцагчдын дунд явуулсан хөгжимдөх ур чадварын уралдаан байв. Үүнээс мэр гэжлийн бага ангиллын нэгдүгээр байрт ХБК-ийн найм дугаар ангийн сурагч Т.Бат-Үжин, дунд ангиллын тэргүүн байрт 11 дүгээр ангийн сурагч Г.Анударь, ахлах ангиллын нэгдүгээр байрт тус коллежийн I курсын оюутан Б.Жаргалмаа нар шалгарсан. Энэ үйл ажиллагааны чухал хэсэг нь Олон улсын эрдэм шин жилгээний хурал байсан.
Энэхүү хуралд урлаг судлалын доктор Л.Эрдэнэчимэг, Л.Оюунчимэг, Л.Хэр лэн, Р.Оюунбат болон ХБК, СУИС, Зав хан аймгийн ХБКийн П.Мөнгөн цэцэг, Ё.От гон туяа, Д.Сэргэлэн, Д.Нямсүрэн, Ч.Мөнх-Эрдэнэ нарын багш, ӨМӨЗО-ы нэрт ятгач У.Нарангэрэл, Японы ятгач, доктор Кикү-иши Кёоко, БНСУ-ын Ким Хэ Сүг, Буриадын Ольга Дондоковна нар илтгэл тавьсан юм. Ятга хөгжим нь Ази, Дорно дахины орнуудын хувьд эртний уламжлалтай хийгээд хөгжлийн явцад үндэстэн бүрт өөр өөрийн төрх, дуугаралт, хөгжимдөх ур чадвар, өвөрмөц дэг жаягтай болсон гэдгийг илтгэгчид дурдаж байв. Олон хэлийн ятгачид бие биенийхээ тоглолтыг үзэж, хэлмэрчээр дамжуулан ойр дотно та нил цаж, бодол санаагаа солилцож байлаа.
ХБК-ийн концертын танхимд гадаадын ятгачдын бие даасан тоглолт болсон бол ДБЭТ-ын тайзнаа болсон хүндэтгэлийн тоглолтын үеэр 40-50 ят гач нэг дор цуглан, олныг гайхаш рууллаа. Анх ны 16, тэр дундаа Б.Наран баатар (хөгжмийн зохиолч, урлагийн гавьяат зүтгэлтэн) тэргүүтэй анхны эрэгтэй дөрвөн ят гач С.Баатарсүхийн алдартай “Цэнхэр залаа” (цаг уурын гэгддэг)-г хөгжимдсөн нь жинхэнэ гайхамшиг байсан. Энэхүү арга хэмжээг олон улсын хэм жээнд өндөр ач холбогдолтойгоор зохион байгуулсан ХБК-ийн удирдлага, Сургалт, арга зүйн зөвлөл, Ардын хөгжмийн тэнхим болон хамтран ажилласан бүх байгууллага, хамт олонд талархал илэрхийлснийг уламжилъя. Үндэсний хөгжмийн гайхамшгийг мэдрүүлж, хэд хоног алжаал тайлсан сайхан арга хэмжээ болсон гэж оролцогчид дүгнэсэн.
Энэ дашрамд, Монгол Улсад танхимын сургалтаар мэргэшсэн ятгач бэлтгэж эхэлсний 50 жилийн ойнд зориулсан “Ятгын өдрүүд” арга хэмжээнд санхүүгийн дэмжлэг, туслалцаа үзүүлсэн БСШУЯ, МҮХАҮТ-ын С.Дэмбэрэл, “Gmobile”, “Магнай трейд”, “Хаан брой”, “Оюуны ундраа”, “Номин” холдинг, “Unitel”, “Петровис”, “Admon” гээд сэтгэл гаргаж ажилласан бүх хүнд талархах нь зүйтэй. Энэ бол зөвхөн ятгачдад төдийгүй Монголын соёл урлагийн салбарт оруул сан том хөрөнгө оруулалт байлаа.