Ширээний теннисний “Билэгт” клубийн нэрэмжит өсвөр үеийнхний ширээний теннисний лигийн анхдугаар тэмцээн боллоо. Тус лигт Л.Баярмагнай дасгалжуулагчтай “Топ спин”, Б.Билэгт дасгалжуулагчтай “Билэгт TTC-1”, Я.Бэгз дасгалжуулагчтай “Мастерс”, Ч.Эрдэнэбаяр дасгалжуулагчтай “М-Академи”, Э.Баянмөнх дасгалжуулагчтай “Билэгт ТТС-2” багийнхан өрсөлдөв. Клуб, баг тус бүр олон улсын тэмцээнд ур чадвараа сорьдог шилдэг тамирчдаа сойсон тул эн тэнцүүхэн тоглосон. Тэдний тоглолт үзэгчдийн анхаарлыг татаж, аль аль баг хэсгийн тоглолтоос шалгарч, тэмцээнээ цааш үргэлжлүүлэх бол гэж маш их сонирхож байв. Ана мана өрсөлдсөн тоглолт өндөрлөж, “Мастерс”, “М академи”, “Билэгт ТТС-2”, “Топ спин” клубийнхэн энэ сарын 7-нд болох шигшээ тоглолтод оролцохоор шалгарлаа.