БНСУ-ын Пёнчан хотод энэ сарын 4-6-нд зохион байгуулсан дугуйт цанын насанд хүрэгчдийн “Азийн цом”-ын аварга шалгаруулах олон улсын цуврал тэмцээнд Монголын гүйлтийн цанын шигшээ багийнхан дасгалжуулагч Д.Баттулгын удирдлагад оролцлоо. Эрэгтэйчүүдээс ОУХМ Б.Ачбадрах 15 км-ийн тэшилт техникийн зайн уралдаанд долоон орны 52, эмэгтэйчүүдээс Н.Нандинцэцэг 10 кмийн тэшилттэй зайд 24 тамирчинтай хурд сорьж хүрэл медаль хүртэв. Түүнтэй тус зайд өрсөлдсөн цаначдаас Э.Ариунтунгалаг IV, Т.Ариунболд VII, Б.Номин-Эрдэнэ IX байр эзэлжээ. Италид ирэх жил болох “Милан Кортина-2026” өвлийн олимпын наадамд тоос өргөх манайхан энэ удаа БНСУ-ын цанын баазад тамирчидтай нь хамтарсан бэлтгэл хийж, дээрх тэмцээнд оролцсон юм. Тус тэмцээний дараа Монголын баг Шинэ Зеландыг зорьж, Кардрона цанын баазад энэ сарын 13 хүртэл бэлтгэлээ базаахын зэрэгцээ Олон улсын цанын холбооны оноо олгох тэмцээнд оролцох аж. Сонирхуулахад, цанын спортын мастер Н.Нандинцэцэг нь Дархан-Уул аймгийн Шарын гол сумын уугуул. Сагсан бөмбөгийн “Сэлэнгэ бодонс” клубт харьяалагддаг тоглогч юм.