 Дэлхийн шатрын холбооноос шинэчилсэн чансааг танилцууллаа. Эл спортоор хичээллэдэг 20 хүртэлх насныхны шилдэг 100 тамирчны чансаанд манай улсын эмэгтэй таван тоглогч багтав. Энэ удаа Олон улсын их мастер Б.Мөнгөнзул 18, Дэлхийн шатрын холбооны мастер Х.Баясгалан 52, Олон улсын их мастер Б.Амин- Эрдэнэ 61, Дэлхийн шатрын холбооны мастер Б.Буянхишиг 71, Дэлхийн шатрын холбооны дэд мастер Э.Эмүжин 91 дүгээр байрт жагссан байна. Өсвөр үеийнхний ангилалд өрсөлддөг Б.Буянхишиг өдгөө 13 настай. Түүний хувьд насанд хүрэгчдийн ангиллын тамирчидтай ийн чансаанд багтсан нь томоохон амжилт юм. Сонирхуулахад, АНУ-ын Вашингтон хотод сургуулиудын багийн ДАШТ болж буй. Тус тэмцээнд манай улсаас Нийслэлийн I сургуулийн баг оролцож байна. 2006 онд болсон эл тэмцээнд Монголоос “Төр Монгол” сургуулийн тамирчид анхны алтан медалийг эх оронд авчирсан түүхтэй.