Монголын хоккейн холбооноос зохион байгуулж буй 2025-2026 оны лигийн аварга шалгаруулах тэмцээний III тойргийн тоглолт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын мөсөн талбайд боллоо. Дөрөв хоног үргэлжилсэн уг тоглолтод “Степпе Монстерс” багийнхан “Шарын гол”-ынхныг 6:2-оор хожиж, гурав дахь хожлоо авснаар нэг ч ялагдалгүй хошуучилж байна. Энэ удаа Орхон аймгийн “Хангарьд” багийнхан “Дархан”ынхныг тоглолтын үндсэн цагт 8:1-ээр буулган авч, мөн гурав дахь хожлоо өөрийнх болгов. Тэгвэл “Шарын гол”ынхон “ Хангарьд”-чуудтай мөсөн талбайд ана мана ширүүхэн өрсөлдсөний эцэст 7:6-аар илүүрхэж, хоёр дахь хожлоо авав. Дараагийн IV тойргийн тоглолт ирэх хоёрдугаар сарын 11-15нд Дархан-Уул аймгийн мөсөн талбайд үргэлжилнэ.