Улаанбаатар хот дахь Гаалийн газрын ажилтнууд хоёрдугаар сарын 28-нд АНУ-аас ирсэн 9623... тоот чингэлэгтэй түүвэр ачаанд эрэлч нохойны тусламжтайгаар хяналт шалгалт хийхэд их хэмжээний сум илэрчээ. Хуучин хувцас гэж Монгол Улсын иргэн Н-ын худал мэдүүлсэн тэр ачаанд нийт 52 хайрцагтай, BLAZER үйлдвэрийн 22 маркийн калибрь сум 26.100 ширхэг байсан аж.
Хориотой бараа улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхээр оролдсон энэ үйлдэл нь зохион байгуулалттай, урьдаас төлөвлөсөн, санаатай хэрэг байж болзошг үй тул гаалийн байцаагч нар хойшлуулшг үй ажиллагаа явуулан, хуулийн байгууллагад шалгуулахаар шилжүүлжээ.
Гаалийн байгууллага эрсдэлийн судалгаанд суурилсан хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж байгаа. АНУ-аас оруулж ирсэн автомашин, түүвэр ачаанаас бууны сум их илэрч, хориотой бараа хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан иймэрхүү хэрэг байнга гарч байгаа аж. Тиймээс бусдын дайвар ачааг авахгүй байхыг АНУ-аас ирж байгаа зорчигчдод ГЕГ-аас сэрэмжлүүллээ.
Х.ЭРХЭМ