ХанУул дүүргийн 12 дугаар хороо, Биоком бинатын ойролцоо үйл ажиллагаа явуулдаг Мод үржүүлгийн газарт хүний амь нас бүрэлгэж, тэнд дадлага хийж байсан 10 оюутныг барьцаалсан хэрэг энэ сарын 6-ны үүрээр гарлаа. Тус дүүргийн Цагдаагийн II хэлтсийн эх сурвалжийн мэдээлснээр “Мод үржүүлгийн газрын ажилтан 1989 онд төрсөн М болон талийгаач, өөр нэгэн хүний хамтаар ажлынхаа байранд архидсан. Улмаар хоорондоо маргалдан зодолдсоноос болж, Дорнод аймгийн харьяат залуу амиа алдсан. Энд болсон асуудлыг нуун дарагдуулах гэж байсан уу, өөр ямар нэг санаа зорилго байсан уу, сэжигтэн М тус мод үржүүлгийн газарт дадлага хийж байсан МСҮТийн 1617 насны 10 оюутанд хутга тулган айлган сүрдүүлсэн юм билээ. Энэ тухай иргэдээс мэдээлэл ирсний дагуу манай хэлтсийн хөдөлгөөнт эр гүүлийн офицер, ахлах дэслэгч Б.Дашцэрэн, ахлах ахлагч Ч.Чулуунцэрэн нар хэргийн газарт очсон.
Олон хүн барьцаалсан байсан тул Цагдаагийн хэлтсийн бие бүрэлдэхүүнийг яаралтай цуглуулсан. Хүүхдүүдийг ямар нэг эрсдэлгүй аварч чадсан” гэсэн юм. Харин ЦЕГын Хэвлэл мэдээл лийн төвийн дарга Б.Баатархүү “ХанУул дүүргийн 12 дугаар хороонд байрлах Мод үржүүлгийн газарт тавдугаар сарын 6ны 04.45 цагт хүмүүс архидаж, зодолдоод байна гэсэн мэдээлэл ЦЕГын Шуурхай удирдлага мэдээллийн төвд ирсэн. Дуудлагын дагуу ХанУул дүүргийн цагдаагийн II хоёрду гаар хэлтсийн ажилтнууд очиход байшин гаднаасаа цоожтой, нэг этгээд хутга тулгаж, 10 оюутныг барьцаалсан байдалтай байсан. Барьцаалагдсан 10 оюутны долоо нь эмэгтэй, гурав нь эрэгтэй хүүхэд. Эргүүлийн офицер Б.Дашцэрэн болон эрүүгийн төлөөлөгч Алтангэрэл нар барьцаалагч этгээдтэй ярилцаж, мэргэжлийн ур чадвар гарган ажилласан” гэсэн мэдээлэл өглөө. Цагдаагийн ажилтнууд шуур хай, ур чадвар гарган ажиллаагүй бол гэмт этгээд дахин хүний амь хөнөөх байсан гэж оюутнууд тайлбарлаж буй аж.
Уг хэргийг өдгөө Хан-Уул дүүр гийн Цагдаагийн II хэлтэст үр гэлжлүүлэн шалгаж, Дүүргийн II прокурорын газраас хяналт тавьж байгаа гэнэ.
Г.РА ВЖ А А