“Харанга” хамтлаг 25 жилийн ойн хүрээнд Европт ажиллаж, амьдарч буй Монголчууддаа тоглолтоо толилуулахаар өнөөдөр эх орноосоо мордлоо.
Тоглолтыг гадаадад амьдарч буй монголчууд зохион байгуулж буйгаараа онцлогтой. Энэ сарын 8-нд Швейцарьт, дараа нь Бельги, Франц, Испани, Швед, Англид тоглох юм. Тоглолтод шилдэг бүтээлүүдээсээ дээжлэн үзэгчдэд хүргэх аж.
Дашрамд сонирхуулахад, тэд аялан тоглолтынхоо дараа АНУ-ын таван хотод зочлон тоглохоор болжээ.