Поп акапелла урсгалаар уран бүтээлээ туурвидаг “S4” хамтлагийн залуус Өвөр монгол болон Хятадад алдартай “Эргүна” хамтлагтай хамтарсан бэлтгэл хийжээ. Учир нь “S4” хамтлагийнхан энэ сарын 28-нд буюу өнөөдөр болох “Эргүна” хамтлагийн тоглолтонд урилгаар оролцож ая дуугаа өргөх юм.
Өвөр монголын үндэсний хамтлаг “Эргүна” 2001 онд байгуулагдсанаасаа хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй уран бүтээлээ туурвисаар яваа юм . “S4” хамтлагийнхан “Эргүна” хамтлагийн тоглолтонд урилгаар оролцож байгаа бөгөөд өөрсдийн уран бүтээлээсээ хүргэхээс гадна тус хамтлагтай хамтран дуулах нь ээ. Тэд энэ сарын 22-ноос эхлэн Бээжин хотноо хамтарсан бэлтгэлийг эхлүүлсэн бөгөөд “Эргүна” хамтлагийн тоглолт энэ сарын 28, 30-нд Хөх хотын Спортын ордонд болох юм. Хамтлаг гитарчин,басс гитарчин, бөмбөрчин, дуучин гэсэн дөрвөн хүнээс бүрддэг. 2001 онд монгол хэл дээр анхны “Erguna band” цомгоо гаргаж байжээ. Харин 2006 онд Хятад хэл дээр “wild goose”, 2009 онд Хятад, Монгол хэл дээр “Memories” нэртэй цомогоо гаргаж байна. Тус хамтлаг нийт таван цомогтой бөгөөд Хятадаас Австрид уригдаж тоглосон анхны Өвөр Монгол хамтлаг аж.