
СЕХ-ноос МАХН-ын дарга Н.Энхбаярыг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх шийдвэр гаргасан. Үүнийг эсэргүүцэж тэрбээр яг одоо хэвлэлийн бага хурал хийж байна.
МАХН-ын дарга Н.Энхбаяр: "Намайг 2012 онд сонгуульд нэр дэвшиж байхад УИХ-ын гишүүн байх мэдлэг чадвар дутуу байна хэмээн хасч байсан. Гэтэл бас л СЕХ 2016 оны сонгуулиар намайг нэр дэвшүүлэхгүй байх шийдвэр гаргасан байна. Учир нь АТГ-аас намайг ялтай хэмээн дүгнэжээ. Ийм балай юм байж болохгүй. МАНАН дахин ноёрхол тогтоох гэж, ард түмнээ хуурах гэж байна. Ийм юм байж болох уу гэж ард түмнээсээ асуумаар байна. АТГ бол Ц.Элбэгдоржийнх Харин түүний утсан хүүхэлдэй болох Ч.Сайханбилэгийн захиалгаар энэ бүх хууль бус үйл ажиллагаа хийгдэж байна. Тэд цагдаагаас лавлагаа авсан гэж байгаа юм. Уг нь хуулиар АТГ ялтай ялгүйг гаргадаг газар биш. Гэтэл АТГ-ын н.Лут-Өлзий гэж хүн хууль тайлбарласан байгаа нь хууль зөрчиж байгаа үйлдэл юм. Хуулинд Н.Энхбаярыг өршөөн хэтрүүлсэн тухай тусгасан байгаа хэдий ч Цагдаагийн ерөнхий газраас намайг ялтай гэх тодорхойлолт өгсөн гэнэ. Хууль хяналтын байгууллага МАНАН-гийн гар хөл болжээ. Уг нь өршөөлийн хуульд хамрагдсан бол ямар ч ял шийтгэл хүчингүй болдог. Би өлсгөлөнгөө үргэлжлүүлэх шаардлагатай бол бэлэн байна. Гэхдээ намын нөхөд маань надтай нэгдэж чадахгүй. Тэд өөрсдийн тойрогт хийх ажил их байгаа. Монголчууд сайхан амьдрах эрхийг МАНАН хааж байгаад харамсаж байна. Намайг сонгуульд нэр дэвшсэн дэвшээгүй манай намыг дэмжээсэй хэмээн хүсэж байна. Учир нь МАНАН дахин хууль бусаар ялж сонгогчдын эрхийг зөрчих гээд байна" гэв.
Н.Энхбаярын өмгөөлөгч н.Оюунгэрэл: Эрүүгийн хуулийн 263.2 дугаар зүйлд зааснаар Н.Энхбаярт ял оноогоогүй, түүнийг өршөөлийн хуульд хамруулсан байгаа юм. Гэтэл үнийг хэсэг хүмүүс гуйвуулж түүнийг ялтай хэмээн тодорхойлолт гаргасан. АТГ-д өгсөн ялтай хэмээн өгсөн ЦЕГ-ын дүгнэлтийг бид авах гэтэл өгч чадахгүй байгаа. Энэ нь тэднийг хууль зөрчсөнийг батлах том жишээ. Тиймээс ийм хууль зөрчсөн үйлдлээ хүлээхгүй бол н.Лут-Өлзий тэргүүтэй хүмүүсийг шалгуулж, албан тушаалаа ашигласан хэргээр шүүхэд өгнө.
Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ.