
Сонгуулийн ерөнхий хорооноос 6 сарын 2-ны өдөр УИХ-ын 2016 оны сонгуульд нам эвслээс нэр дэвшүүлсэн дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргасан. Улмаар тэднээс Ч.Даваабаяр, Б.Сүрэнжав нар нэрээ татсан байна. Бусад нь баримт бичиг дутуу, өр төлбөртэйгээс хуулийн шаардлага хангаагүй байна хэд хэдэн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан байна.Үүнд МАХН-аас 75-р тойрогт нэр дэвшсэн МАХН-ын дарга Н.Энхбаяр багтсан. Тэрээр энэ тухайгаа "Намайг 2012 онд сонгуульд нэр дэвшиж байхад УИХ-ын гишүүн байх мэдлэг чадвар дутуу байна хэмээн хасч байсан. Гэтэл бас л СЕХ 2016 оны сонгуулиар намайг нэр дэвшүүлэхгүй байх шийдвэр гаргасан байна. Учир нь АТГ-аас намайг ялтай хэмээн дүгнэжээ. Ийм балай юм байж болохгүй. МАНАН дахин ноёрхол тогтоох гэж, ард түмнээ хуурах гэж байна. Монголчууд сайхан амьдрах эрхийг МАНАН хааж байгаад харамсаж байна. Намайг сонгуульд нэр дэвшсэн дэвшээгүй манай намыг дэмжээсэй хэмээн хүсэж байна" гэсэн.
Тэгвэл түүний оронд эхнэр О.Цолмонг нь нэр дэвшүүлэхээр болсон байна. Тэрээр Сонгинохайрхан дүүргийн 75 дугаар тойрогт нэр дэвших юм байна.