
Сонгуулийн Ерөнхий Хорооны даргын 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/11 тоот захирамжаар байгуулагдсан Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах, нягтлан шалгах Ажлын хэсэг 2016 оны 5 дугаар сарын 30-наас 6 дугаар сарын 01-нийг дуустал хугацаанд Улсын Их Хурлын сонгуулийн тойргуудад бие даан нэрээ дэвшүүлэгч 74 иргэний баримт бичгийг хүлээн авч, нягтлан шалгаад Хорооны хуралдаанд дүгнэлтээ танилцуулав.
Сонгуулийн Ерөнхий Хорооны хуралдаанаараа эдгээр бие даан нэрээ дэвшүүлэгчдийн баримт бичиг, Ажлын хэсгийн санал дүгнэлттэй танилцан хуульд заасан шаардлагыг хангаж, хуулийн дагуу нэр дэвшүүлэх ажиллагаа явуулсан 69 бие даан нэрээ дэвшүүлэгчдийг нэр дэвшигчээр бүртгэх тухай шийдвэр гаргалаа.
Монгол Улсын Их Хурлын 2016 оны сонгуулийн 37 тойргийн 69 бие даан нэр дэвшигчдийн жагсаалтыг танилцуулж байна.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2016 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД
БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧИД
.png)
.png)
.png)

