
Сонгуульд нэр дэвшигчдийн дунд ах дүү хамаатан саднаараа нэг тойрогт өрсөлдөх тохиолдол бий. Тухайлбал энэ удаагийн сонгуульд Ш.Сайхансамбуу өөрийн төрсөн дүү Ш.Батсамбуутай Завхан аймгийн нэг тойрогт нэр дэвшиж байгаа билээ. Харин МАХН-ын дарга Н.Энхбаярыг СЕХ-ноос зөрчилтэй хэмээн үзэж сонгуульд оролцуулахгүй гэсэн шийдвэр гаргахад тэрбээр эхнэр О.Цолмонг өөрийн оронд сойхоор болсон.
Тэгвэл "Ард түмнээ хайрлая" намын дарга Л.Гүндалай УИХ-ын 2016 оны сонгуульд Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж байгаа. Тэгвэл түүний гэргий Л.Аззаяа "Ард түмнээ хайрлая" намаас нь Орхон аймагт нэр дэвшихээр болж өнөөдөр тэд батламжаа гардаж авлаа. Тэрбээр УИХ-д гэр бүлээрээ өрсөлдөж буй анхны тохиолдол биз ээ.