
"Сонгуулийн хууль"-д заасны дагуу 2016 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа зургаадугаар сарын 11-нд буюу өнөө шөнө 00:00 цагаас албан ёсоор эхэлнэ.
Сурталчилгааг санал авах өдрөөс арван найм хоногийн өмнө эхлүүлж санал авах өдрөөс нэг хоногийн өмнө дуусгах ёстой. Энэ сарын 27-ныг хүртэлх хугацаанд буюу нийт 17 хоногийн турш улс төрийн нам, нэр дэвшигчид Сонгуулийн тухай хуульд нийцүүлэн сурталчилгаагаа хийх юм.