
Засгийн газраас өнгөрсөн баасан гарагт "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 ширхэг хувьцааны 322-ыг нь 300 мянган төгрөгөөр худалдаж авахаар шийдвэрлэсэн.
Тэгвэл уг ажил өнөөдрөөс эхэлж байгаа юм. Иргэд өөрсдөө хүсвэл хувьцааныхаа 30 хувь буюу 322 ширхэгийг нь Засгийн газарт худалдах ёстой. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар иргэдийн тодорхой хэсгээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг нь нэрлэсэн үнээр худалдан авсан.
Нийт 2 сая 858 мянган иргэн хувьцаа эзэмшсэнээс давхардсан тоогоор 278 мянган оюутанд нийт 138 тэрбум төгрөг, 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр 615 мянган иргэнд нийт 4,8 тэрбум төгрөгөөр, ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй 322 мянган иргэнд 322 тэрбум төгрөгөөр давхардсан тоогоор 1 сая 216 мянга 734 иргэнд 464,8 тэрбум төгрөгөөр хувьцааг нь мөнгөжүүлжээ.
Тэгвэл эдгээрээс бусад 1 сая 650 мянган иргэний хувьцаа мөнгөжөөгүй байгаа юм. Хувьцаа худалдан авах ажиллагааг бүх арилжааны банкаар дамжуулан явуулах ажээ.
Танд 1072 ширхэг хувьцаа байгаа эсэхийг http://https://www.schcd.mn/ -ээс шалгаарай.