УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн Төрийн ордонд самуурч буй бичлэгийг Сэтгүүлч Б.Алтаншагай, “Шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт нар өнөөдөр олон нийтэд ил болгосон. Тэд Л.Эрдэнэчимэг гишүүнээс авсан гэх 50 сая төгрөгөө хэвлэлийн хурал хийх үеэрээ бэлнээр авч явж байсан бөгөөд мэдээлэл хийснийхээ дараа буцаан аваачиж өглөө.
Энэ үеэр Л.Эрдэнэчимэг гишүүн тайлбар хийв. Тэрбээр "Би Х.Бат-Ялалтад найз нөхдийн журмаар 50 сая төгрөг зээлүүлсэн. Сонгуулийн ажилд хэрэгтэй байна гээд байхаар нь тусалсан боловч эцэст нь намайг унагаах оролдлого хийж байна. Яагаад нэр дэвшиж байгаа эмэгтэйчүүд рүүгээ эрчүүд нь нийлээд дайраад байгаа юм бэ. Зээлсэн мөнгөө барьж ирээд, хэвлэлийнхнийг дуудаж реалити шоу хийж яах гэсэн юм бэ. Яагаад шударга өрсөлдөж чаддагүй юм. Бичлэгийг олон нийтэд ил болгосон Б.Алтаншагай бид хоёр УИХ-ын 72 дугаар тойрогт нэр дэвшиж байгаа. Намайг буруутгаад Б.Алташагайг сонгож болно. Гэхдээ бид хийсэн зүйлээрээ л өрсөлдөх хэрэгтэй. Ингэж нэгнийгээ доош нь хийж бөгсийг нь ухах ямар шаардлага байнаа. Тэр бичлэгийг би үзээгүй. Ямар бичлэг байгааг мэдэхгүй байна" гэв.