
Энэ сарын 14-ний өдөр Ийгл телевизийн сэтгүүлч Т.Алтаншагай, хуульч Х.Бат-Ялалт нар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн Төрийн ордонд ажлын өрөөндөө тамхи татаж, архи ууж, ёс бус үг хэллэг хэлж буй бичлэгийг цацсан. Тэгвэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарсан даруйдаа БНСУ-ын http://m.newswave.kr/ мэдээллийн сайтад гарсан байна.
Тус мэдээнд "6 дугаар сарын 29-нд Монгол Улсад УИХ-ын сонгууль болох гэж байна. Сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн талаар элдэв мэдээ, мэдээлэл тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр гарч дуулиан шуугиан гараад байна. Өнөөдөр гэхэд л парламентын эмэгтэй гишүүн Л.Эрдэнэчимэгийн Төрийн ордондоо архи ууж, тамхи татдагийг нь нотлох нэгэн бичлэгийг цацаж, бөөн шуугиан тарилаа. Гишүүд өөрсдөө дахин сонгогдохын төлөө янз бүрийн арга хэрэглэж, нэг нэгэн дээрээ гишгэлж дөрөөлсөн увайгүй үйлдэл, хөдөлгөөн хийж байгааг нь одоо хараад л суух үлджээ" гэсэн байна. Мэдээг тус холбоосоор үзнэ үү http://m.newswave.kr/a.html?uid=341990