
Өдгөө 47 настай Холливудын алдарт жүжигчин Женнифер Анистон жирэмсэн болжээ. Бид түүнийг "Friends" цуврал киноны Рейчелийн дүрээр сайн таних билээ.
Энэ бол түүний анхны хүүхэд бөгөөд тэр хүүхэдтэй болоход хэтэрхий оройтсон учир үр шилжүүлэн суулгах аргаар жирэмсэлжээ. Тэр саяхан нөхөр Жастин Тероуксынхоо хамт далайн эрэгт амарч яваад ийн папарацид өртжээ. Эдгээр зурагнууд түүнийг жирэмсэн гэдэгт хүмүүсийг итгүүлээд байгаа аж. Гэсэн ч Женнифер Анистоны төлөөлөгч саяхан "Us Weekly" сэтгүүлд "Тэр жирэмсэн биш" хэмээн мэдэгдсэн байна.