
Маргааш зарим иргэд саналаа өгч эхлэх нь. Тэдгээр хүмүүс бол битүүмжилсэн зөөврийн хайрцгаар санал өгөх хүмүүс ажээ. Тойрог хэсгийн хороо бүр зөөврийн хайрцгаар санал өгөх хүмүүсийн жагсаалт, цагийн хуваарийг гаргаад байгаа.
Тэрхүү жагсаалтад багтсан иргэдээс маргааш буюу зургадугаар сарын 28-ны өдрийн 09.00-20.00 цагт багтаан саналыг нь авч, битүүмжилсэн хайрцагт хадгалах юм.
Эрүүл мэндийн шалтгаанаар сонгуулийн хэсгийн хороонд очиж санал өгөх боломжгүй болон түр хугацаанд баривчлан саатуулсан иргэдийн саналыг гэрт нь болон саатуулах байранд очиж авна.