
УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн санал хураалт өнөөдөр буюу 06 сарын 29-ний 07.00 цагаас орон даяар эхэллээ. Санал авах ажиллагаа 22.00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд 2016 оны УИХ болон нийслэлийн ИТХ-ын сонгуульд 924629 сонгогч 9 дүүргийн 397 санал авах байранд саналаа өгөх юм.
Тэгвэл Сонгуулийн Ерөнхий хорооноос өнөөдөр 12.00, 17.00, 22.00 цагуудад тус тус сонгуулийн ирцийн талаарх мэдээллийг өгөх юм байна.