
Ардчилсан Намын Сонгуулийн төв штабаас сонгуулийн хуулийг зөрчиж буй үйлдлүүдийн талаар мэдээлэл хийлээ.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр “АН-ын сонгуулийн төв штабад МАН болон бусад намуудын нэр дэвшигчтэй холбоотой Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн 60 гаруй мэдээлэл ирээд байна. Тодруулбал, Баянзүрх дүүрэг дэх 49 дүгээр тойрогт нэр дэвшигч Д.Оюунхоролын шадар туслах н.Энхзаяа гэгч нь сонгогчдын санал авах зорилгоор мөнгө тараасан нь шүүхээр тогтоогдсон байна. Энэ талаар МАН-ын зүгээс өчигдөр мэдэгдэл гаргасан байгаа. Ингэхдээ худлаа мэдэгдэл хийсэн гэдгийг бид баримттайгаар гаргаж тавьж байна. Мөн Увс аймагт нэр дэвшин өрсөлдөж байгаа УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын сонгуулийн штаб иргэдэд мөнгө тараах гэж байгаад баригдсан нь одоо аймгийн Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа.
Дорнод аймагт нэр дэвшин өрсөлдөж байгаа Х.Болорчулууны сонгуулийн штаб нь сонгогчдыг автобусаар зөөвөрлөн саналыг нь өгүүлж, хууль зөрчсөн" гэсэн юм. Дэлгэрэнгүйг доорх бичлэгнээс үзнэ үү.