
АН-ын генсек Л.Эрхэмбаяр дахин мэдээлэл хийлээ. Тэрбээр “АН-ын сонгуулийн төв штабад МАН болон бусад намуудын нэр дэвшигчтэй холбоотой Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн 60 гаруй мэдээлэл ирсэн. Үүнийг ч бид мэдээлсэн. Тухайлбал, нэр дэвшигч Д.Оюунхоролын шадар туслах сонгуулийн хууль зөрчиж, мөнгө тараасан нь тогтоогдож, шалгагдаж байгаа талаар мэдээлсэн. Гэвч үүнийг гүтгэлгийн чанартай байна хэмээн МАН-аас мэдэгдсэн байсан. Бид гүтгээгүй. Түүнийг сонгуулийн тухай хууль зөрчсөнийг Бяанзүрх дүүргйин Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тогтоосон гэдгийг дахин хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Мөн орон нутгийн сонгуульд элдэв булхай, маргаантай асуудлууд ар араасаа гарсаар байгаа талаар орон нутгийн АН-ын сонгулуийн штабаас мэдээлэл ирүүлсээр байна. Тухайлбал, 37-р тойрогт нэр дэвшсэн. МАН Мөнхбаатарын ухуулагч нар гар утасны нэгж тараасан асуудлыг Хөвсгөл аймгийн цагдаагийн хэлтсээс шалгаж байгаа.
Мөн 1998 санал тоолох машинд хяналтын тооллого хийсэн. Үүнд, 67-р тойргийн хариуцлага алдаж, будлиан үүсгэснээс болж санал тоолох үйл ажиллагаа зогссоныг эс тооцвол 1997 тойрог дээр санал тоолох машинууд үнэн зөв ажиллаж байгаа талаар бүх намын төлөөллүүд хүлээн зөвшөөрч гарын үсгээр батлуулсан. Гэтэл АН санал тоолох машиныг өөрсдийн талд ашигтайгаар эргүүлсэн хэмээн гүтгэсээр байгааг АН эрс эсэргүүцэж байна.
УИХ-ын 64-р тойрогт АН-аас нэр дэвшигч Г.Баярсайханыг сүүлийн 14 хоногийн турш нүцгэн шалдан, элдэв байдлаар цахим орчинд эвлүүлэг хийж доромжилсон. Өнөөдрөөс эхлэн Г.Баярсайхан нэр дэвшигчийг мөнгө тараасан хэмээн гүжирдэж байна. Төв аймагт МАН-аас нэр дэвшигч А.Сүхбат намынхаа мөрийн хөтөлбөрт тусгаагүй зүйлээр сурталчилгаа хийсэн нь нэр татах үндэслэлтэй болохыг шүүхэд хандсан ч одоог хүртэл шийдэгдээгүй байна. Төв аймгийн шүүхийн байгууллага АН-аас гаргасан гомдолд хөшүүн хойрог хандаж байна.
Үүнээс гадна санал өгөхөөр ирсэн 52-р тойрогт гэр бүлийн хамт санал өгөхөөр ирсэн н.Отгонбаяр гэдэг иргэний эхнэрийг МАН-ын хэсэг хүмүүс зодсон мэдээлэл ирсэн. Мөн АН мөнгө тараана гэсэн мэдээлэл тараасан байна.
АН ямар ч мөнгө тараахгүй. Сонгуульдаа шударга өрсөлдөнө. Тиймээс ард иргэдийг ч мөн адил сонгуульдаа идэвхтэй оролцоосой гэж хүсэж байна" гэлээ.