
Таны арьс хуурайшиж, холцруутаад байна уу? Тэгвэл юун түрүүнд шалтгааныг нь олж тогтоогоод, тохирох арга хэмжээ авах хэрэгтэй. Хэрхэн арьсаа хурайшихаас сэргийлэхэд тань дараах мэдээлэл тусална.
Цаг агаар
Арьс хуурайших нь нар, салхи, шуурга, хүйтэн агаар гэх мэт цаг агаарын нөлөөнөөс хамгийн их шалтгаалдаг. Тиймээс чийгшүүлэгч маск тавьж, SPF шүүгчтэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй.
Агааржуулагч
Хэрэв таны ажиллаж, амьдарч буй өрөөнд агаарцуулагч байдаг бол арьс хуурайших бас нэгэн шалтгаан болно. Агааржуулагч нь агаарыг маш их хуурайшуулж, чийгшлийг бууруулдаг учир агаар чийгшүүлэгч давхар байршуулах хэрэгтэй.
Саван
Энэ нь арьсны хамгаалалтыг устгадаг гол дайснуудын нэг. Тиймээс саван хэрэглэдэг бол хөөс, гель, сүүн шингэн зэргээс сонголт хийгээрэй.
Хэт ягаан туяа
Нарны хортой туяа нь арьс хуурайшуулахаас гадна арьсанд үрчлээ үүсэх шалтгаан болж байдаг. Тиймээс хуурай, үрчлээтэй арьстай байхыг хүсэхгүй л байгаа бол нарнаас хамгаалах тос заавал хэрэглэж бай.
Халуун ус
Халуун уур арьсны хамгаалалтыг устгадаг. Хэрэв та ваннанд орох дуртай бол усны хэм 36градусаас ихгүй, 10 минутаас илүүгүй орох нь тохиромжтой гэдгийг анхаараарай.
Хлортой ус
Бидний өглөө бүр нүүрээ угааж байгаа крантны ус маш их хлор агуулдаг. Харин тэрхүү хлор арьсыг хуурайшуулахаас гадна арьсанд үрэвсэл үүсгэх аюултай байдаг. Тиймээс нүүрээ угаахдаа шүүсэн ус хэрэглэж, усанд орсныхоо дараа чийгшүүлэгч тос түрхэж заншаарай.
Тамхи
Тамхины утаа арьсыг хуурайшуулахаас гадна арьсны эд эсийг үхүүлдэг. Энэ муухай зуршлаасаа салж чадахгүй байвал А, Е, С витамин агуулсан бүтээгдэхүүн хэрэглэж байгаарай.