
УИХ-ын сонгуулийн 64 дүгээрт тойрогт нэр дэвшигч Г.Баярсайхан, М.Оюунчимэг нарын сонгуулийн штабын ажилтнуудад халдсан хэрэг гарсан талаар МАН дөнгөж сая мэдээллээ. Тодруулбал 64 дүгээр тойргийн 7 дугаар хэсэгт сонгуулийн ажиглагч Бямбасүрэн, ИТХ-ын ажиглагч Лхамсүрэн нарын гурван хүнийг машинаар мөргөж гэмтээсэн байна.
Хохирогчдыг яаралтай Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэсэн бөгөөд одоогоор оношилгоо, шинжилгээ хийлгэж байгаа гэнэ. Хэрэг 64 дүгээр тойргийн 7 дугаар хэсэг байрлах Чингэлтэй дүүргийн 31 дүгээр цэцэрлэгийн өмнөх талбайд болжээ. МАН-ын удирдлагын мэдээлж буйгаар хэргийг Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны засаг даргаар ажиллаж байсан Б.Даваахүү машинаараа мөргөж гэмтээсэн аж.