
Сонгуулийн ерөнхий хорооноос танилцуулсан урьдчилсан дүнгээр Баянзүрх дүүргийн 54-р тойрогт бие даан нэр дэвшсэн дуучин С.Жавхлан 2016 оны УИХ-ын сонгуулиар ялалт байгуулах нь тодорхой боллоо. Тэрбээр 10723 хүний санал авч өрсөлдөгчдөөсөө тасархай гарч иржээ.Түүний дараагаар П.Анужин 6421 санал авсан байна.
54 дүгээр тойрогт МАН-ын П.Анужин, АН-ын Д.Арвин, МАХН-ын Ц.Төмөрбаатар нар өрсөлдсөн билээ.