
"Оймсонд хавчуулагдан УИХ-д орж ирсэн" хэмээн өнгөрсөн парламентад цоллуулсан О.Баасанхүү энэ удаагийн ээлжит сонгуульд намаасаа ганцаараа гарсан. Тэрбээр Орхон аймгийн 47 дугаар тойрогт өрсөлдөж ялалт байгуулсан юм.
Шинэ парламентын МАХН-ын ганц гишүүн О.Баасанхүү " "Би уулынхаа оройг хараагүй. Гэхдээ би дээш авирах болно. Эрдэнэтийн иргэдийн өгсөн итгэл найдварын хүчээр эгц дээш гарахад айх, ядрах зүйл алга" хэмээн мэдэгджээ.