
2016 оны УИХ-ын ээлжит сонгууль өчигдөр болж монголчууд шинэ парламенттай боллоо. Сонгуулийн эцсийн дүнгээр МАН 65, АН 9, бие даагч 1 тойрогт тус тус ялалт байгуулж МАН олонх болсон. Хуучин УИХ-ын гишүүдийн 59 хувь нь шинэчлэгдэж өмнө нь парламентад огт сууж байгаагүй гишүүдээр цус сэлбэсэн юм.
Тэгвэл хуучин парламентаас хэн хэн үлдэж чадсаныг танилцуулъя.
1. Д.Лүндээжанцан

Тэрбээр 1992 оноос хойш УИХ-д тасралтгүй долоо дахь удаагаа сонгогдож байна. Д.Лүндээжанцан энэ удаагийн сонгуульд БГД-ийн 70-р тойрогт АН-ын дарга, "хатуу самар" З.Энхболдтой өрсөлдсөн ялалт байгууллаа.
2. Ц.Нямдорж
.jpg)
Долоо дахь удаагаа УИХ-ын гишүүний суудалд суухаар боллоо. Тэрээр өмнөх жилүүдэд Увс аймгаас парламентад сонгогдож байсан бол энэ удаад тойргоо сольж Хан-Уул, Багахангай дүүргийн 56-р тойрогт өрсөлдөн АН-аас дэвшсэн Г.Байгальмаа, бие даагч Б.Одсүрэн нарыг ардаа орхилоо.
3. Н.Энхболд

Тэрбээр УИХ-ын гишүүнээр тав дахь удаа сонгогдлоо. Н.Энхболд Төв аймгийн 30-р тойрогт АН-ын Д.Доржпүрэв, МАХН-ын О.Буяннэмэх нартай өрсөлдөн ялалт байгууллаа.
4. Ө.Энхтүвшин

Ө.Энхтүвшин УИХ-ын гишүүнээр тав дахь удаа сонгогдлоо. Тэрээр өмнө нь Хөвсгөл аймгаас сонгогдож ирсэн бол энэ удаад хотын тойрогт анх удаа өрсөлдөн ялалт байгууллаа. Ө.Энхтүвшин Чингэлтэй, Налайх дүүргийн 65-р тойрогт АН-аас Б.Мөнхтуяа, МАХН-асс Д.Эрдэнэбат нартай өрсөлдөв.
5.Ч.Улаан

Ч.Улаан дөрөв дэх удаагаа УИХ-д сонгогдов. Тэрээр энэ удаад Сүхбаатар аймгийн 24-р тойрогт АН-ын Ж.Батсуурьтай өрсөлдөн ялалт байгууллаа.
6.М.Энхболд

УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд дөрөв дэх удаа УИХ-д сонгогдож байна. Тэрээр энэ удаагийн сонгуульд Төв аймгийн 28-р тойрогт Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн охин Энхбайгальтай өрсөлдөн ялалт байгууллаа.
7. С.Батболд

Сүхбаатар, Багануур дүүрэг 60-р тойрогт нэр дэвшсэн УИХ-ын гишүүн С.Батболд ялалт байгуулснаар УИХ-д дөрөв дэх удаагаа сонгогдож байна. Түүний хувьд тойрогтоо УИХ-ын гишүүн М.Батчимэгтэй өрсөлдсөн юм.
8. Б.Бат-Эрдэнэ
.jpg)
Даяар дурсагдах дархан аварга маань УИХ-д дөрөв дэх удаагаа сонгогдож байна. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн хувьд өөрийн төрсөн нутаг Хэнтийн аймгийн 40-р тойрогт нэр дэвшсэн.
9. Л.Болд

УИХ-ын гишүүн Л.Болд энэ удаагийн УИХ-ын сонгуульд АН-аас сонгогдсон цөөн гишүүдийн нэг. Тэрбээр Хан-Уул, Багахангай дүүргийн 57-р тойрогт МАН-ын С.Оюунбилэгтэй өрсөлдсөн УИХ-д дөрөв дэх удаагаа сонгогдлоо.
10. С.Бямбацогт

Тэрбээр энэ удаагийн сонгуульд Ховд аймгийн 35-р тойрогт АН-ын Д.Батцогттой өрсөлдсөн юм. Ховд аймгийн иргэдээ төлөөлж буй хоёр гишүүн базууд юм.