
УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн дүнд Ардчилсан нам 9 суудал авсан. Ингэснээр тус нам парламентад бүлэгтэй байх нь. Учир нь холбогдох хуулинд сонгуулийн үр дүнд 8-аас дээш суудал авсан нам бүлэг байгуулах эрхтэй болдог. Иймээс ирэх 4 жилд тус нам бүлэг үүсгэж, бодлогын түвшинд байр сууриа илэрхийлэх юм.
Энэ удаагийн сонгуулиар тус намаас УИХ-д сууж буй гишүүдийн тухай зарим мэдээллийг хүргэж байна.
1.Д.Мурат

АН-ын дарга З.Энхболд Д.Муратыг 2016 оны сонгуульд Баян-Өлгийд өрсөлдөх болсон талаар танилцуулахад ҮЗХ-ийн гишүүдийх нь хэн нь ч түүнийг мэдэхгүй байлаа. Түүний өрсөлдөгч нь МАН-ын О.Тлейхан байсан учраас Д.Муратыг "зөөлөн боорцог" хэмээн нэрийдээд байсан боловч тойрогтоо ялалт байгуулж АН-ын УИХ дахь цөөнх гишүүдийн нэг болж чадлаа.
2.Б.Наранхүү
.jpg)
“Мон-Уран”-ы Б.Наранхүү гэх тодотголоор олонд танигдсан тэрбээр 2012 онд Ардчилсан намын бүлэгт нэг суудал авчирсан ч хуралдаа суудаггүй гэх шүүмжлэлийг хэвлэлийнхнээс хүртэж, 2013 оны хамгийн залхуу улстөрч гишүүнээр “тодорсон”.Хэвлэлүүд Б.Наранхүү гишүүнийг “Хаана яваа болдоо тэр минь” гэж бичиж байсан боловч тэрбээр УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацааныхаа сүүлийн хоёр жилийг "хүн шиг" өнгөрөөсөн. Үүнийхээ гавьяаг авч тэрбээр 2016 оны сонгуульд дахин ялалт байгууллаа.
3.Я.Санжмятав

Хөдөлмөрийн сайд асан Я.Санжмятав Завхан аймгийн Ардчилсан намын даргаар сүүлийн нэг жил ажилласан. Тэрбээр Засаг дарга байхдаа гурван тулгуурт бодлого санаачилж 666 хүүхдийг компьютертэй болгож, 999 морин хуурчийг Отгонтэнгэр хайрхны бэлд тоглуулсан билээ. Харин түүний хийж бүтээснийг өндрөөр үнэлж Завханчууд УИХ-д сонголоо.
4.З.Нарантуяа

АН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын дэд дарга З.Нарантуяа 2008 онд АН-аас Завхан аймагт УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан. Харин 2012 онд АН-аас жагсаалтаар нэр дэвшсэн. Тэр уг жагсаалтын 19-д эрэмбэлэгдаж байлаа. Харин энэ удаагийн сонгуульд тэрбээр дахин Завхан аймгийн 18 дугаар тойрогт нэр дэвшиж МАН удирдах УИХ-д АН-ын ганц эмэгтэй гишүүн болж суух нь.
5.Д.Эрдэнэбат

Түүнийг 2012 оны сонгуулиар намаа олонх болгоход жинтэй хувь нэмэр оруулсан хүний нэг ч гэдэг. Иймээс тэр АН-д нэр сайтай байв. Намын дүрмийн дагуу УИХ дахь АН-ын бүлгийг толгойлж, хааяа хатуухан ганц хоёр үг унагадаг жин дарах улстөрчдийн нэг байв. Сүүлд түүнд намын нөхөд нь Аж үйлдвэрийн сайдын албан тушаалд томилсон. Юутай ч намын нөхөд дундаасаа онцгойрч чаддаг түүнийг ард түмэн үнэлж дахин сонголоо.
6.Б.Пүрэвдорж

АН-ын өсөх ирээдvйтэй улстөрчийн нэгээр яригддаг Б.Пүрэвдоржийг Н.Алтанхуягийн багаас ажил дээрээ тогтож vлдсэн цөөхөн даргын нэг хэмээдэг. Тэрбээр хуучин ГИХАЭГ-ын даргаар ажиллаж байхдаа хөөрөх гэж байсан онгоцыг саатуулж, багагүй чирэгдэл учруулж байсан нэгэн. Олон бүтэх бүтэхгүй шуугианы эзэн Б.Пүрэвдорж гэх нас залуу цус шингэн АН-ын гишүүнийг Ховдчууд сонгожээ.
7.Ж.Батзандан

Ж.Батзандан АН-д элсэн орсныхоо учир шалтгааныг өнгөрсөн хорин жилд улс төрийн ардчилсан хvчнvvд аливаа том жижиг сонгуульд оролцохдоо нийлж нэгдсэн vедээ дандаа ялж байсан. Харин ганцаарчилсан буюу бие дааж оролцох болгондоо ялагдаж байсан гэдгийг ухамсарласан гэдэг. Тийм учраас л ИХ намын олон залуучууд алсын хараа, холын зорилт стратегийн дагуу vзэл бодлоо нэгтгэж АН-д элсэн орсон хэмээн ярьдаг ч намын нөхөдтэйгээ тун таарамжгүй харилцаатай нэгэн байсан. Харин түүнийг намын нөхөд нь бус ард түмэн үнэдлж байсны илрэл болж тэрбээр УИХ-д хоёр дахь удаагаа суухаар боллоо.
8.Л.Болд

Намынхан дотроо мөнгөтэй, компанитай, банктай гэдгээрээ нэлээд дээгүүр суудалтай эрхэм бол Л.Болд. Бас аль ч засагт сайд болчихдог “азтай” нэгэн. Түүний хувьд УИХ-ын 2012 оны сонгуулийн амлалтаасаа болж хэсэгтээ л толгой өвтөгсөн асуудалтай тулгарч байсан цаг саяхан. Тодруулбал "Яармагийн айл бүрт хүссэн газрыг нь өмчлүүлнэ" гээд амалчихсан байсан юм. Харин амлалтаа нэхсэн ард түмэн нэг хэсэгтээ л бужигнаж байгаад намжсан. Тэгвэл тэрбээр 2016 онд мөн л Хан-Уул дүүргээс УИХ-д нэр дэвшсэн. "Амлалтаа биелүүлдэггүй" хэмээн чичлүүлж байсан ч түүнд хийсэн ажил их. Тиймээс түүнийг дахин УИХ-д сонгосон нь дамжиггүй.
9. С.Эрдэнэ

АН-ын тулхтай улс төрчдийн нэг түүнийг 2016 оны сонгуульд ялалт байгуулж чадахгүй болов уу хэмээх таамаг улс төрчдийн дунд байсан. Харин түүнд Баянгол дүүргийнхэн нь итгэл хүлээлгэж дахин УИХ-ын гишүүн болголоо.