
МАН-ынхан өчигдрөөс улс төрийн томоохон томилгооныхоо асуудлуудыг хэлэлцэж эхэллээ.
УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ авсны дараа МАН-ын Удирдах Зөвлөл хуралдсан байна. УЗ-өөс хотын дарга буюу нийслэлийн хотын захирагчид хэнийг томилох асуудлыг хэлэлцэж УИХ-ын гишүүн асан Су.Батболдын нэрийг дэвшүүлэхээр тохирсон талаар эх сурвалжууд мэдээллээ. Одоо түүнийг НИТХ-ын анхны хуралдаанаар хотын даргаар томилох эсэх шийдвэрийг гаргана.
Улс төрийн хүрээнхэн хотын даргад Ц.Сандуй, М.Амарбаясгалан тэргүүтэй залуучуудын төлөөллийг нэр дэвших байх хэмээн ярилцаж байсан ч МАН-ынхан Су.Батболдыг нэр дэвшүүлэхээр тохирлоо. Хамгийн сонирхолтой нь МАН-ын залуучууд нь бүгд түүнийг нэр дэвшүүлэхийг зөвөөршсөн гэнэ.
Су.Батболд нь дөрвөн удаа дараалан УИХ-д гишүүнээр сонгогдсон бөгөөд энэ хугацаанд тэрбээр Хууль зүй, Дотоод хэргийн Яамны Сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргааар ажиллаж байсан, залуу, туршлагатай түшээдийн нэг юм. Тиймээс намын нөхөд нь түүнийг өнгөрсөн дөрвөн жил нийслэлд чамгүй амжилт гаргасан гэгдэж байсан Э.Бат-Үүлтэй эн зэрэгцэж, амжилтыг нь ахиулах чадвартай нэгэн хэмээн тодорхойлсон ажээ.
Тэрбээр, гишүүн байх үеэсээ л орон нутгийн бие даасан байдал, нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхжуулах талаар ярьж, ажиллаж ирсэн юм. Су.Батболд нь өнгөрсөн жилүүдэд 20 гаруй жилийн түүхтэй Нутгийн удирдлагын холбооны тэргүүнээр ажиллаж ирсэн билээ. Тийм ч учраас хотын бодлогыг өөрийн гэсэн бие даасан бодлогоор зангидан авч явах чадвартай нэгэн юм. Мөн Су.Батболд гишүүн 12 жил УИХ-д суухдаа хамгийн нуруутай улстөрч гэсэн хүндлэлийг ард түмнээсээ хүлээсэн юм.