
Дуучин тодотголтой ч олон нийтэд танигдсан уран бүтээл бараг үгүй нэгэн бүсгүй УИХ-ын сонгуульд нэр дэвшихээ зарласнаас хойш олон ч хүний хараал, бас ерөөлийг хүртлээ. Дуулах гэхээсээ илүү телевизийн нэвтрүүлэг хөтлөх, тачаангуй имижээрээ хүмүүст танигдсан түүний талаар сонгуулийн сурталчилгааны үеэр хангалттай хар пиар өрнөв. Тэр бүрт бүсгүй тун ухаалаг хариулт өгч, няцааж, ямархуу үзэл бодолтой, боловсролтой гэдгээ баталж байсан юм.
Тод цэнхэр хослол өмсөж, энэ өнгийг улстөрч бүсгүйчүүдийн дунд хит болгож чадсан. Жирийн нэг иргэн хууль тогтоох байгууллагад зардал чирэгдэл, булхай луйваргүйгээр нэр дэвшин дэмжлэг хүлээж болдгийн жишээг тэр үзүүлэв. 69 дүгээр тойргийн 3500 гаруй сонгогч түүнд саналаа өгчээ. Энэ бол түүний хувьд ялалт, хангалттай их санал. Үүнийг ч тэрбээр ойлгож, ирэх дөрвөн жилд боловрол, мэдлэгээ илүү дээшлүүлээд 2020 оны сонгуульд дахин хүч үзэхээ мэдэгдэнэ лээ