
Өнгөрсөн 20 жилийн хугацаанд АСЕМ-ын гишүүнчлэл 26-аас 53 түнш болж өргөжин тэлж ирсэн нь АСЕМ Ази, Европын хамтын ажиллагаа, яриа хэлцээний чухал, өвөрмөц талбарынхаа хувьд ач холбогдолтой бөгөөд хэрэгтэй гэдгээ нотлон харуулж байгаа. Гэвч 11 дэх удаагийн АСЕМ-ыг зохион байгуулах эрх авсан нь монголын эдийн засагт сөрөг үзүүлэлт авчирна хэмээж буй хүмүүс олон байна. АСЕМ нь бат бэх энх тайван, аюулгүй бөгөөд тогтвортой байдал, эдийн засгийн сэргэлтэд хувь нэмрээ оруулж, дэлхийн болон бүс нутгийн өмнө тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэхэд дөхөм үзүүлэх замаар 21-р зууны дэлхийн хөгжлийг тодорхойлоход чухал хүчин зүйл болсоор иржээ. Ингээд АСЕМ-ыг зохион байгуулах ач холбогдолын талаар танилцуулая.
1. Ази, Европын хооронд харилцан ойлголцлыг бий болгон бэхжүүлэх,
2. Улс төрийн яриа хэлцээг өргөжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх болон нийгэм-соёлын солилцоог нэмэгдүүлэх,
3. Ази, Европ хоорондын уялдаа холбоог өргөжүүлэн бэхжүүлэх, энх тайван ба хөгжлийн төлөөх харилцаа, харилцан ашигтай, олон талт хамтын ажиллагааг тогтоон хөгжүүлэх,
4.Ази, Европын сан \АСЕФ\-гаар дамжуулах зэрэг арга замаар хүмүүс хоорондын харилцааг өргөжүүлэх боломж бий болгох,
5. Бүс хоорондын болон дэлхийн түвшинд, түүнчлэн хоёр бүс нутгийн өмнө тулгарч байгаа сорилтуудыг шийдвэрлэх,
6. Үр дүнтэй олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, бусад олон талт үйл явцыг бэхжүүлэх зэрэгт хувь нэмрээ оруулж ирсэн гэж үзэж байна.
7. Уулзалтын үеэр дэлхий дахин АСЕМ болж буй улсад анхаарлаа хандуулна. Ингэснээр улсын нэр хүнд болон гаднаас орж ирэх мөнгөний урсгал нэмэгдэхэд чухал ач холбогдолтой.
8. Энэ удаагийн АСЕМ манай улсын Үндэсний их баяр наадамтай давхцаж буй учраас өөрийн орны ёс заншил, түүх соёл уламжлалыг дэлхий дахинд сурталчилахад сайхан боломж болно.
9. АСЕМ нь Ази-Европын олон талт, хүн төвт түншлэлийг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажилладаг.
10. Албан яриа хэлэлцээрээс эхлээд улс орны төрий тэргүүнүүд өөрийн улсад хэрэгтэй санал санаачлагыг уулзалтад оролцох үеэрээ албан бусаар ярилцах сайхан боломж бүрддэг.
Монголчууд АСЕМ-ыг зохион байгуулснаар маш олон сайхан боломжын эзэд болох учраас тээврийн хэрэгслийн хязгаарлалт, томоохон үйлчигээний төв, бүх нийтийн амралтад бухимдалгүйгээр соёлтой хандахыг уриалж байна.