
УИХ-ын шинэ гишүүд өнөөдөр тангаргаа өргөж, анхны чуулганаа хуралдахаар товлосон. Тэгвэл УИХ-ын шинэ гишүүн С.Жавхлан тангаргаа өргөхөөр 99 морьтон дагуулсаар Төрийн ордон руу айсуй сурагтай.
Тэрбээр энэ сарын 1-нд УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ гардаж авах үеэрээ "Эднийг бүгдийг нь дээл өмсөж сургана. Монголын тухай хуралдаж байж гадаад хувцас өмсөх зохимжгүй" хэмээн хэлээд авсан. Монгол соёл түүхээ дээдлэх ёстойг уриалж, үхэр тэргээр сонгуулийн ажлаа хийсэн тэрбээр 11 цагт эхлэх шинэ парламентийн хуралдаа 13 дугаар зууны хүлэгт баатруудыг санагдуулам сүртэй ирж явна гэнэ.