
УИХ -ын анхдугаар чуулган өнөөдөр 11.00 цагаас хуралдана. Анхдугаар чуулганаар шинэ гишүүд тангарагаа өргөж хуучин гишүүний бүрэн эрх дуусах юм. Мөн тус хуралдаанаар УИХ-ын даргаа сонгох учиртай. Өнөөдрийн хуралдааныг дэгийн дагуу хамгийн ахмад гишүүн болох Ч.Улаан даргалж улмаар сонгогдсон УИХ-ын даргад эрхээ шилжүүлнэ.
Яг одоо МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байгаа бөгөөд тэд УИХ-ын даргаар МАН-ын дарга М.Энхболдын нэрийг дэвшүүлэх шийдвэрийг гаргалаа. Харин УИХ-ын дэд даргаар Ц.Нямдорж, УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар Д.Хаянхярвааг сонгох шийдвэрийг гаргасан байна.