
УИХ-ын 11 гишүүнийг эргүүлэн татаж магадгүй байгаа юм байна. Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн 29.1-т зааснаар “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй" гэж заасан байдаг аж. Харин 7 сарын 5-нд тангаргаа өргөсөн гишүүдийн зарим нь өмнө нь хашиж байсан албаа хүлээлгэж өгөлгүй тангарагаа өргөн, УИХ-ын бүрэн эрхийн ажлаа эхэлсэн байна.
Тэдний дунд:
- МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат,
- Чингэлтэй дүүргийн засаг дарга Д.Ганболд,
- МАН-ын Стратеги академийн захирал А.Ундраа,
- Мишээл экспо группын захирал Б.Энх-Амгалан,
- Монголын зохиолчдын эвлэлийн хорооны тэргүүн Г.Мөнхцэцэг,
- Монполимет группын Ерөнхийлөгч Ц.Гарамжав,
- Тес Петролиум ХХК-ийн захирал Б.Баттөмөр,
- Роял академийн Ерөнхийлөгч Н.Учрал,
- “Очир төв” ХХК-ийн захирал Д.Дамба-Очир,
- Ачлал их дэлгүүрийн захирал М.Билэгт,
- Бишрэлт группын ерөнхийлөгч Б.Ундармаа нар багтаж байгаа гэнэ.
Иймд УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгох гомдлыг Монгол улсын Үндсэн хуулийн цэцэд гаргасан байна.