
Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаас АН-ын даргын үүргийг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг түр орлон гүйцэтгүүлэхээр томилжээ.
Мөн хуралдаанаас АН-ын даргын үүрэгт ажлаас З.Энхболдыг чөлөөлсөн байна.
УИХ дахь АН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн С.Эрдэнийг, УИХ дахь АН-ын бүлгийн дэд даргаар Б.Пүрэвдорж, Ж.Батзандан нарыг томилох асуудлыг АН-ын Гүйцэтгэх зөвлөл сайшаав.
Мөн Үндэсний зөвлөлдөх хорооны хурлыг энэ сарын 18-нд хуралдуулахаар товложээ.
