
Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаас Үндэсний зөвлөлдөх хорооны хурлыг энэ сарын 18-нд хуралдуулахаар товложээ.
Мөн хурлаас намын Их хурлын товыг тогтоож, улмаар намын дүрмийг шинэчлэх, бүтэц бүрэлдэхүүнийг шинэчлэлтийн асуудлыг ярилцах чигтэй байгаа аж.
АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөний зүгээс намын үндсэн дүрмийг нэн даруй өөрчилж, шинэчлэх ёстой. Тус нам фракцыг шүтэх бус бодлогын нам болох ёстой гэсэн санаачилгаа намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Эрдэнэбат хүргүүлжээ.