
АН-ын ҮЗХ өнөөдөр 18.00 цагаас хуралдана.
Дөнгөж сая тус хуралдаанаар хэлэлцэх асуудлыг АН-ын Гүйцэтгэх зөвлөл хэлэлцэж баталгаажуулсан байна. Гүйцэтгэх зөвлөлийн тогтоолд тусгаснаар нийт зургаан асуудал хэлэлцэх юм байна. Үүнд,
2016 оны УИХ-ын сонгуульд оролцсон тухай мэдээлэл
АН-ын даргыг томилох тухай
АН-ын үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг бэлтгэх ажлын хэсэг байгуулах
АН-ын VI их хурлын тов зарлах тухай
АН-ын VI их хурлын бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг байгуулах тухай
АН-ын 2012-2016 оны үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулах тухай асуудал тус тус багтжээ.